126:1 Эвийн хүч


4-р сарын 7
16 цаг 30 минут

126:1 Эвийн хүч"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшин, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг танилцуулж байна.


Тамганы хэрүүлтэй талцаж хуваагдсан Ардчилсан намыг эвлүүлж, УИХ-д 42 суудалтай болгосон улстөрч бол Лу.Гантөмөр юм. Ёроолдоо тултал унасан намд нэрнээс нь өөр бүтэн зүйл үлдээгүй бэрх үед тэр Ардчилсан намыг удирдсан ч богино хугацаанд босгож чадсан гавьяатай.

Сөрөг хүчний зүгээс өнөөдөр парламентыг төлөөллийн ардчиллынх нь зарчмаар хөгжүүлэх зарчмын шаардлага тавьж, төрийн дээр нам гарах ёсгүйг тодоос тод тунхаглан, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг эрх баригч хүчинд анхааруулан, хүчтэй улс төрийн тоглолт хийж байгаа энэ бүх үйл явц түүний Ардчилсан намд үлдээсэн легаси ч гэж хэлж болох юм.

Тодруулж хэлбэл, Ардчилсан намыг үзэл баримтлал дээрээ нэгдэж чаддаг хүчтэй улс төрийн хүчин болгохын тулд болохоос нь болохгүйг хүртэл зүтгэсэн улстөрч гэж хэлж болно.

Тэвчээр ч заасан, хүлээцтэй ч хандсан. Доромжлол, хараал юу эсийг сонсох билээ.  Гэсэн ч ноён нуруу хугаралгүй “Эв нэгдэл хамгаас чухал” гэдгийг намынхандаа ойлгуулахыг эрмэлзсээр ирсэн. Түүний хүчинд УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудал автлаа уруудсан байсан Ардчилсан намыг 2024 оны УИХ-ын сонгуульд 42 суудалтай болгосон.  Олуулаа болсноор эрх баригч хүчин болох МАН-аас Засгийн газарт хамтрах урилга хүлээн авч байв. Энэ үед Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эрх мэдэл, сандал суудал хуваалцахаас илүүтэй улс орноо хөгжүүлэх бодлогыг тэргүүнд тавьсан.  Тиймдээ ч Засгийн газарт хамтарсан. Хамтрах шийдвэрийг ганцаараа гаргаагүй Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, шийдвэрлэсэн байдаг. Хамтарсан Засгийн газар огцорсон нь Ардын намын дарга нь орлогоо нотолж чадаагүйгээс үүдэлтэй ч  Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр  хамтарсны хариуцлагыг хүлээсэн. Намын даргаасаа буухын өмнө тэрбээр “Эе эвээ хичээгээрэй. Өнөөдөр хүртэл тэвчээр гаргаж чадсан шүү бүгдээрээ. Мэдээж болчимгүй алхам хийсэн хүмүүс бий. Олонхи нь тэвчээр гаргаад шүдээ зуугаад "Монголоо босгоод ирье.  Ард түмэн ядуу байна, тийм учраас ядуурлыг арилгая" гэдэг зорилгын төлөө тэвчиж байсан. Тийм учраас Ардчилсан нам тийм амархан хагарч бутарахгүй гэдэгт би итгэдэг. Гэхдээ би хүмүүсийн өмнөөс хэлж мэдэхгүй. Би бол эв нэгдлийг нам дотроо байнга хэлээд явна” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай.

Ардчилсан намыг дотоод ардчилалтай, үзэл баримтлалдаа үнэнч, улс орны ачааг үүрэх улс төрийн хүчин болгохын төлөөх түүний бодлого, менежмент мөнгөтэй, булчинтай нь удирдаггүйг батлан харуулсан.

Япон улсад дээд боловсрол эзэмшсэн тэрбээр эдүгээ гурав дахь парламентдаа ажиллаж байна. Ардын намтай хамтран Ардчилсан нам Засгийн газрыг удирдах үед УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайдын алба хашсан бол 2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрхийг барих үед Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан юм.

Боловсролын сайдаар ажиллах үедээ эхлүүлсэн хамгийн том ажил нь Япон улсад 1000 инеженер бэлтгэх хөтөлбөр.

Үйлдвэрлэгч орон болохын тулд нэн түрүүнд чадварлаг инженерүүд бэлтгэх хэрэгтэй гэж үзэн энэхүү хөтөлбөрийг эхлүүлсэн. Оюутнууд барилгын инженер, архитектур, хүрээлэн буй орчны инженер, механик инженер, цахилгаан, электроникийн инженер, мэдээллийн технологийн инженер зэрэг мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд өнөөдөр эх орондоо хөдөлмөрлөж байна.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын алба хаших хугацаандаа гүйцэтгэсэн ажлын нэг нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байв.

Уг хэлэлцээрийн талаар тэрбээр “Хэлэлцээр 2023 оны есдүгээр сард Ч.Хүрэлбаатар сайдын үед эхэлсэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар, Л.Гантөмөр гэдэг хүндээ биш энэ бол төрийн баталсан баримт бичигт тусгагдсан зүйл. Төрийн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг сайд нарт бий. Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд энэ хэлэлцээр ашигтай гэдгийг батлан хэлье. Хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Монгол Улсын үйлдвэрлэл төрөлжинө. Тэгэхгүй бол үнэндээ бид нэг зах зээлээс бүрэн хамааралтай болчихсон. Үүндээ ч даслаа. Ганц урд хөрштэйгөө бүх наймаагаа хийдэг болчхоод байна. Энэ чинь алсдаа аюултай. Тэнцвэр байх хэрэгтэй.

Оросын тал буюу Евразийн авч байгаа татвар 10-40 хувь буурахаас илүү ямар ашиг байх юм бэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн ОХУ, Казакстан болон бусад улсуудын лангуун дээр татваргүй очиж зарагдана гэсэн үг. Засгийн газар худалдаа хийхгүй. Засгийн газрын түвшинд худалдаа эрхлэгчдийг дэмжье гэдэг бодлого.

Энэ бол Монгол Улсын худалдааны алдагдлыг нөхье гэдэг ярианаас эхлэлтэй. Жишээ нь одоогоор бид 100 сая төгрөгийн бараа экспортолж, цаанаасаа гурван тэрбум төгрөгийн бараа авч байна гэвэл зөрүү нь хэд гарах вэ?. Тэгэхээр ядаж манайхаас нэг тэрбум ам.долларын бараа авдаг тэндээс гурван тэрбум ам.долларын бараа орж ирдэг байвал энэ бол харилцан бизнес байхгүй юу.

Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ зах зээл дээр бараагаа борлуулмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ялангуяа малчдад маш хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр арьс шир үнэгүй болчихсон. Тэгвэл одоо гадна, дотнын хөрөнгө оруулагчид Монголд арьс ширийг боловсруулаад энэ зах зээл рүү гаргах хөдөлгөөн эхэлнэ.

Ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээж Евразийн зах зээл рүү гаргана. Энэ салбарт ч дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ бол баталгаатай" гэж мэдэгдэж байв.

Авлигатай тэмцэх газарт гаргасан 2024 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 24.5 сая бол гэр бүлийн орлого 49 сая төгрөг. Амины орон сууц нэг, нийтийн орон сууц дөрөвтэй бөгөөд 705 сая төгрөгөөр үнэлжээ.

“Nissan, Patrol” маркийн нэг автомашинтай 319 сая төгрөгөөр үнэлсэн байна. 160 адуу, 10 үхэртэй 175 сая төгрөгөөр үнэлжээ. Хадагаламжиндаа 91 сая төгрөгтэй бол 47 сая төгрөгийн зээлтэй.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Увс аймгийн Улаангом хотын нэгдүгээр 10-н жилийн сургууль
  • 1996 онд Япон Улс Сэндай коллеж Цахилгаан холбооны инженер
  • 1999 онд Япон Улс Нагаока технологийн их сургуулийн Электроникийн инженер
  • 2012 онд Япон Улс Нагаока технологийн их сургуулийн “Хүндэт профессор”
  • 2013 онд Япон Улс Сэндай коллежийн “Хүндэт профессор”
  • 2015 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн “Хүндэт профессор”
  • 2016 онд Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн “Хүндэт доктор” эрдмийн зэрэг цол

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2004 онд Сэтгэшгүй трейд ХХК-ийн захирал
  • 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2006-2007 онд Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын Хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд
  • 2016 онд Астрарүүт ххк- ТУЗ-ын дарга
  • 2023 оноос Ардчилсан намын дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд

ШАГНАЛ

  • 2009 онд Алтан гадас одон
  • 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2020 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ

  • Англи, Япон

Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

126:1 Эвийн хүч2 цаг 57 минутын өмнө“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ3 цаг 1 минутын өмнөБ.Баярбаатар: Төрийн албан хаагчдын цомхотголыг би анхнаасаа эсэргүүцэж байсан3 цаг 4 минутын өмнөМонгол хэл, бичгийн шалгалтыг пүрэв, баасан гарагт зохион байгуулна3 цаг 6 минутын өмнө“Говийн бүсэд ажиллах төмөр замчин сард ₮5 саяын цалин авна”3 цаг 7 минутын өмнөПалеонтологийн өвийг хамгаалахад музейн боловсон хүчнийг чадавхжуулна3 цаг 9 минутын өмнөМ.Нарантуяа-Нара: Ёс зүйн дэд хороо троллуудын хүсэлтээр хуралдах гэж байгаа нь харамсалтай3 цаг 11 минутын өмнөГадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав3 цаг 13 минутын өмнө"Шатахууны үнийн шок инфляцад хүчтэй нөлөөлөх нь цаг хугацааны асуудал"3 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ3 цаг 15 минутын өмнөСамсунгийн өв залгамжлагчид энэ сард Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татвараа төлж дуусгана4 сар 6. 14:54Хулгайн зөрчил дөрөв дахин өссөн байна4 сар 6. 14:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.