УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголыг анхнаасаа эсэргүүцэж байсан хүний нэг. Энэ цомхотголоор ямар албан тушаалтай, хэдэн хүн хамрагдсан талаарх мэдээллийг надад албан бичгээр ирүүлнэ үү хэмээн энд байгаа төрийн нарийн бичгүүдээс хүсэж байна. Хэдэн дарга, даргын үүрэг гүйцэтгэгч цомхотгож төсөвт ямар хэмнэлт авчраад байна вэ. Надад мэдээлэл байгаа ч та бүгдээс албан ёсны мэдээлэл авмаар байна. Тиймээс бодит мэдээллийг харьяа агентлагуудаасаа аваад 7 хоногийн дотор өгөөч.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байгаа ба дараах асуудлыг хэлэлцэж байна.
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан

Сэтгэгдэл бичих