
Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 9, 10-ны пүрэв, баасан гарагт зохион байгуулна.
Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний мэдлэгийн түвшин тогтоох зорилгоор дээрх шалгалтыг зохион байгуулдаг.
12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт
11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт
10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14:00-15:40 цагт монгол хэлний шалгалтаа өгнө.
Харин 2026 оны элсэлтийн шалгалт ирэх зургаадугаар сарын 25-нд түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг зохион байгуулагчдаас санууллаа.

Сэтгэгдэл бичих