Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав


4-р сарын 7
16 цаг 15 минут

 Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12298 иргэнд визийн зөвшөөрөл, 23413 иргэнд виз олгосон байна.


Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгосон бол 9945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Харин 5153 иргэний оршин суух зөвшөөрлийг хасжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт виз олголт 47.02, оршин суух зөвшөөрлийн сунгалт 34.19, хасалт 73.85 хувиар өссөн аж. Тэгвэл шинээр оршин суух зөвшөөрөл олголт 3.33 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 32983 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 15337, хөрөнгө оруулах 5704, суралцах 5326, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4193, цагаач 1757, шашны зорилгоор 133, албан хэргээр 533 гадаадын иргэн оршин сууж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

126:1 Эвийн хүч2 цаг 54 минутын өмнө“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ2 цаг 58 минутын өмнөБ.Баярбаатар: Төрийн албан хаагчдын цомхотголыг би анхнаасаа эсэргүүцэж байсан3 цаг 1 минутын өмнөМонгол хэл, бичгийн шалгалтыг пүрэв, баасан гарагт зохион байгуулна3 цаг 3 минутын өмнө“Говийн бүсэд ажиллах төмөр замчин сард ₮5 саяын цалин авна”3 цаг 4 минутын өмнөПалеонтологийн өвийг хамгаалахад музейн боловсон хүчнийг чадавхжуулна3 цаг 6 минутын өмнөМ.Нарантуяа-Нара: Ёс зүйн дэд хороо троллуудын хүсэлтээр хуралдах гэж байгаа нь харамсалтай3 цаг 8 минутын өмнөГадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав3 цаг 9 минутын өмнө"Шатахууны үнийн шок инфляцад хүчтэй нөлөөлөх нь цаг хугацааны асуудал"3 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ3 цаг 12 минутын өмнөСамсунгийн өв залгамжлагчид энэ сард Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татвараа төлж дуусгана4 сар 6. 14:54Хулгайн зөрчил дөрөв дахин өссөн байна4 сар 6. 14:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.