"Шатахууны үнийн шок инфляцад хүчтэй нөлөөлөх нь цаг хугацааны асуудал"


4-р сарын 7
16 цаг 14 минут

"Шатахууны үнийн шок инфляцад хүчтэй нөлөөлөх нь цаг хугацааны асуудал"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Ч.Отгочулуутай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Сүүлийн үед дэлхий дахинд үүссэн нөхцөлөөс шалтгаалж газрын тосны үнэ өссөн нь олон улсад ямар нөхцөл байдал бий болгоод байна вэ?

-Иран, Израил, АНУ-ын мөргөлдөөний улмаас Иран Ормузын хоолойг хаасан байдалтай байна. Ормузын хоолой дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 30 хувийг бүрдүүлдэг тээврийн суваг. Нийлүүлэлтийн хувьд 30 орчим хувийн хомсдол үүсгэхээр дэлхийн эдийн засагт шокын байдал үүсээд байна.

Хамгийн хүнд шоконд орсон улс бол Хятад улс. Яагаад вэ гэхээр БНХАУ газрын тосоо Венесуэлээс авдаг байсан. Тиймээс БНХАУ-аас шалтгаалсан эдийн засгийн шок үүсэх нь гарцаагүй байна.

Нүүрс, зэс, түүхий нефть, газын түүхий эдийн зах зээлийн 50 хувийг дангаараа худалдан авдаг улс шүү дээ. Тиймээс инфляци нэлээн өсөх болов уу. Дизелийн үнэ 2-3 дахин өсчихлөө. Үүнийг дагасан суурь инфляцийн нөлөө манайд 2-3 сарын дараа мэдрэгдэх байх. Манайд 2-3 зах зээлээр дамжин үнийн шок мэдрэгдэх болов уу гэж бодож байна.

-Шатахуунаас шалтгаалан инфляци Монгол Улсад хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

-Шатахууны үнэ өсвөл үйлдвэрлэгчдийн зардал маш их өснө. Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг уул уурхай, газар тариалан, тээвэр, барилга зэрэг салбар нь шатахуунаас өндөр хамааралтай. Ялангуяа газар тариалангийн улирал эхлэх гэж байна. Шатахуунаас хамааралтай уул уурхайн компаниудын ашиг буурна. Үйлдвэрлэгч нарын зардал өсөхөөр энэ нь зах зээлийн үнэд шингэнэ. Шатахууны үнээс үүдэлтэй шок инфляцад хэр өндөр, хүчтэй нөлөөлөх нь цаг хугацааны асуудал болоод байна.

-Үүний эсрэг төр засгаас ямар арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй байх бол?

-Олон улсын сайн жишгээр бол нөөц бүрдүүлдэг. Жишээлбэл, АНУ-ын хувьд 1970-аад онд хоёр удаа том шоконд орж байсан. Энэ үед маш том нөөцийн сан байгуулсан. Тэр нь Засгийн газрынхаа харьяа. Худалдан авалт, үлдэгдэл, зардлыг конгресс тусгай хуулиар баталдаг.

Үнэ өссөн үед нөөцөөсөө худалдаж, үнийг багасгадаг байсан. Гэхдээ манай улсын хувьд энэ арга хэмжээг авахад оройтсон. Нөөцийн сав, шатахуун хадгалах сав байгуулж амжихгүй байсаар шоконд тулж байна.

Тиймээс Казахстан, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай яриа хэлэлцээр хийх нь зөв байх. Нийлүүлэлтээ найдвартай байлгах талд анхаарч ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

-Монголын хувьд хаврын улиралд инфляци нэмэгддэг онцлогтой. Энэ хавар гэхэд л кг үхрийн махны үнэ 40 мянга руу дөхчихлөө. Ийм байдал дээр нэмж инфляцийн шок үүсвэл юу болох вэ?

-Инфляцийн албан ёсны дүн харьцангүй гайгүй гарч байгаа. Махны үнэ өссөн нь зайлшгүй инфляцад нөлөөлнө. Дундаж монгол малчны жилийн орлого 16 сая гэж тооцдог. Дэлхийн дунджаас орлого нь хэд дахин бага гэсэн үг. Гэхдээ мах үнэтэй болсноор малчид өөрсөддөө хөрөнгө оруулалт хийж малын ашиг шим, үр шимд зарцуулах сайн талтай.

Гэхдээ нөгөө талд хотод мах худалдан авдаг хэсэг хүмүүст нөхцөл байдал хүндээр тусч байна. Тиймээс мах экспортолсон орлогоос татвар цуглуулж, эмзэг бүлгийнхэнд татаас хэлбэрээр өгч болох юм гэсэн шийдлийг ярьдаг.

Манайд ийм шийдэл бага. Махны зорилтот зах зээл дээр бол байхгүй. Аль ч тохиолдолд махны үнийг хүчээр барих гэж оролдох нь буруу болох байх. Урт хугацаанд үүнээс гарах шийдэл нь иргэдээ ажилтай байлгах, айл өрхүүдийнхээ орлогыг өсгөх хэрэгтэй байна. Нийгмийн халамжаар амьдардаг хүмүүстээ зориулж, махны үнийг зохиомлоор барихаар сөрөг тал ихтэй. 300 мянга гаруй малчид ч гэсэн олигтой олсон зүйлгүй, тооны араас хөөцөлдөж цөлжилт бий болгож байна.

-Нийслэлээс гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр нөөцийн мах бүрдүүлэх зэргээр зохицуулалт хийж буй ч үр дүнгээ өгөхгүй байгаа харагддаг?

-Үүнийг харахад хэмжээ нь бага байна уу гэж хардаг. Нэгэнт нөөцөлж байгаа бол тодорхой хэмжээний хувийг хангахаар зорих хэрэгтэй.

Нөөц зорилтот зах зээл рүү очиж чадаж байна уу гэдгийг бас харах хэрэгтэй. Нөөцийг мөнгөтэй хүмүүс л очиж аваад байдаг.

Зөв механизмаа олоогүй бол энэ зохицуулалт боломжтой хүмүүст очоод байх магадлал их байдаг. Бүх хүмүүст нөөцөлж буй бол нөөцийн хэмжээ их байх хэрэгтэй. Эмзэг өрхүүдэд зориулж байгаа бол зорилтот байх ёстой.

-Өнөөдөр өрхийн орлого, зарлагаа гүйцэхгүй болоод удаж байна. Гэтэл инфляцийг нэг оронтой тоонд барьж байна гэдэг нь хэр үнэнд нийцэх вэ?

-Монголбанкны зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барьж байна гэж ярьдаг. Их хурал ч үүнийг ярьдаг. Гэхдээ албан бус статистикаар хүмүүст мэдрэгдэж буй инфляци 25-30 хувьтай байна, инфляц 8-9 хувьтай байна гэдэг чинь худлаа юм биш үү гэдэг. Үүнийг Үндэсний статистикийн хороо тайлбарлахдаа олон улсын аргачлалаар тооцдог гэдэг. Монгол Улсад зарим өрхүүд орлогынхоо 70 хувийг зарцуулдаг байхад дэлхий дахинд энэ тоо 25-30 хувь байдаг. Хүнс нь сонголт өргөнтэй, чанартай байдаг бол манайд эсрэгээрээ байна. Инфляци 30-40 хувьтай байгаа эсэхийг үгүйсгэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

126:1 Эвийн хүч2 цаг 52 минутын өмнө“Виз гаргаж өгнө“ гэж 491 иргэнийг хохироосон этгээдээс 3.2 тэрбум төгрөг гаргуулж, хохирогчдод олгохоор болжээ2 цаг 55 минутын өмнөБ.Баярбаатар: Төрийн албан хаагчдын цомхотголыг би анхнаасаа эсэргүүцэж байсан2 цаг 59 минутын өмнөМонгол хэл, бичгийн шалгалтыг пүрэв, баасан гарагт зохион байгуулна3 цаг 1 минутын өмнө“Говийн бүсэд ажиллах төмөр замчин сард ₮5 саяын цалин авна”3 цаг 2 минутын өмнөПалеонтологийн өвийг хамгаалахад музейн боловсон хүчнийг чадавхжуулна3 цаг 3 минутын өмнөМ.Нарантуяа-Нара: Ёс зүйн дэд хороо троллуудын хүсэлтээр хуралдах гэж байгаа нь харамсалтай3 цаг 6 минутын өмнөГадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурав3 цаг 7 минутын өмнө"Шатахууны үнийн шок инфляцад хүчтэй нөлөөлөх нь цаг хугацааны асуудал"3 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ3 цаг 9 минутын өмнөСамсунгийн өв залгамжлагчид энэ сард Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн том өв залгамжлалын татвараа төлж дуусгана4 сар 6. 14:54Хулгайн зөрчил дөрөв дахин өссөн байна4 сар 6. 14:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.