Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав.
А.Ариунзаяа, Дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад хэцүү төсөл байна. Хуулийн төслөөс харахад зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн алдаа гаргавал эгүүлэн татна. Тойргоос сонгогдсон гишүүнийг эгүүлэн татахгүй гэж ойлгогдож байна. УИХ-ын гишүүдийг яагаад ингэж ялгаварлаж байна вэ?
А.Үйлстөгөлдөр, Энэ төслийг улс төрийн ямар нэг үйл явдалтой холбогдуулан санаачлаагүй. Иргэд сонгогчид намыг дугуйлдаг. Намыг хариуцлагын гадна үлдээж болохгүй. Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан.
Э.Болормаа, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Төрийн ордонд хүн зодсон уу, яасан нэг зүйл боллоо. Энэ хууль батлагдвал Энхтүвшин гишүүнийг эгүүлэн татах уу?
УИХ-ын гишүүн Лүндэг хамгийн бага ирцтэй гишүүдийн нэг. Энэ хууль батлагдвал эгүүлэн татагдах уу?
М.Нарантуяа-Нара гишүүн нийгмийн сүлжээгээр ёс бус үг хэрэглэж лайв хийсэн гэж шүүмжилдэг. Энэ асуудал ёс зүйн ноцтой зөрчил болох уу?
А.Үйлстөгөлдөр, Ёсзүйн дүрэм гэж бий. Энэ дүрмийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу болохыг өөрөө тодорхойлно. Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй. Зарим гишүүдийн асуудлыг та хэлж байна. Та бүхэн ёс зүйн зөрчлийн асуудлыг өөрсдөө томъёолно.

Сэтгэгдэл бичих