ДАШТ-ий финалын тасалбар 11 мянган доллароор зарагджээ


4-р сарын 3
15 цаг 34 минут

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын тасалбарын үнэ 10 990 ам.долларт хүрсэн байна. 

Энэ нь өмнөх финалын тоглолтуудынхтай харьцуулахад бараг 7 дахин их үнэтэй байгаа тул хөгжөөн дэмжигчдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг явагдахад хүргэлээ. Учир нь, тэмцээнийг зохион байгуулагч АНУ, Канад, Мексикийн зүгээс мэдэгдэхдээ, финалын тоглолтын тасалбарын үнэ 1550 ам.доллароос хэтрэхгүй гэж байв. Гэтэл өнгөрсөн оны 12 дугаар сард хөгжөөн дэмжигчдийн клубүүдийн зарим гишүүн 8680 ам.доллароор тасалбар худалдан авчээ. 

Ташрамд дурдахад, 2022 онд Катарт болсон ДАШТ-ий үеэр билетийн хамгийн дээд үнэ 1604 ам.долларт хүрч байв. Гэтэл саяхан болсон нээлттэй худалдааны явцад 12 дугаар сарынхтай харьцуулахад үнэ 38 хувиар өсөж, 1 дүгээр ангиллын тасалбарын үнэ 10990 ам.доллар, 2 дугаар ангиллынх 7380 ам.доллар, 3 дугаар ангиллынх 5785 ам.долларт хүрсэн байна.   

Харин ФИФА-гийн зүгээс худалдаанд гаргах тасалбарын тоог мэдээлэхгүй байгаа учраас борлуулалтын нийт дүнг тодорхойлох боломжгүй байгаа юм. Үүний сацуу хүчтэй багуудын тоглолт, ялангуяа плей-оффын тоглолтуудын тасалбарын үнэ огцом өссөнийг ажиглагчид онцолж байна. Энэ нь хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.

ФИФА өнгөрсөн оны 12 дугаар сард 60 ам.доллароор цөөн тооны тасалбар зарсан юм. 

Сануулан дурдахад, хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна3 цаг 22 минутын өмнөШар усны аюулаас сэрэмжлүүлж байна3 цаг 23 минутын өмнөХүүхдүүд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нөхцөлийн тэргүүн эгнээнд цахим орчны хяналтгүй хэрэглээ орж байна"3 цаг 27 минутын өмнөДөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь3 цаг 34 минутын өмнөГ.Ганбат: УИХ-ын гишүүдийн задарсан ард түмний зутарсан хоёр яг тэнцэнэ3 цаг 34 минутын өмнөДАШТ-ий финалын тасалбар 11 мянган доллароор зарагджээ3 цаг 35 минутын өмнө“Microsoft” Японы хиймэл оюуны салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна3 цаг 36 минутын өмнөХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа3 цаг 37 минутын өмнө"Нийтийн тээврийн автобуснууд замын хөдөлгөөний ачааллаас хамаарч 8 минутын зайтай явах боломжгүй"3 цаг 39 минутын өмнөМаргааш төв, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цасаар шуурна3 цаг 42 минутын өмнөОрон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог 430-аар тогтоолоо4 сар 2. 12:2324 тэрбумын барааг төрд шахсан “Жордан Топпен Трейд”-ийн ард Б.Батцэцэг сайд байна уу?!4 сар 2. 12:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.