Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ


3-р сарын 31
20 цаг 39 минут
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насныханд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл  17 настай 16, 16 настай 7, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон.

Тээврийн прокурорын газраас эцэг, эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, учирч болох эрсдэлийн талаар ойлгуулж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, осол аваараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ1 цаг 59 минутын өмнөСансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ2 цаг 6 минутын өмнөБНХАУ-ын Агаар сансрын газрын удирдах ажилтан авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонслоо2 цаг 10 минутын өмнөТуул усан цогцолбор төслөөр 5569 га талбайд ус хуримтлуулна2 цаг 14 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт хүргүүлжээ2 цаг 16 минутын өмнө“УБТЗ” ХНН: Шатахууныг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна2 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны хамтарсан магистрын тэтгэлэг зарлагджээ2 цаг 26 минутын өмнөГазар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг нь 3400 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв2 цаг 29 минутын өмнөХҮН намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлжээ2 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв3 сар 30. 17:12"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"3 сар 30. 15:43Ц.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан3 сар 30. 15:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.