Сансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ


3-р сарын 31
20 цаг 32 минут

Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрийг нь тохиолдуулан "Хүндэт профессор" цол олгожээ. 

Монгол Улсын сансрын нисэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар тэрбээр 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр "Союз-39" хөлгөөр сансарт нисч, гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ эргэж газардсан түүхтэй. Энэхүү түүхт өдрөөс хойш 45 жил өнгөрч, монгол хүн сансарт ниссэний 45 жилийг ойг тэмдэглэж байгаа билээ. 

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Дорнод Сибирийн Технологи, удирдлагын Улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийн дагуу сансрын нисэгч Ж.Гүррагчаад гуравдугаар сарын 30-ны өдөр тус сургуулийн "Хүндэт профессор" цолыг олгожээ.

Цол олгох ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг оролцож, баяр хүргэсэн байна.

 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ1 цаг 59 минутын өмнөСансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ2 цаг 6 минутын өмнөБНХАУ-ын Агаар сансрын газрын удирдах ажилтан авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонслоо2 цаг 10 минутын өмнөТуул усан цогцолбор төслөөр 5569 га талбайд ус хуримтлуулна2 цаг 14 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт хүргүүлжээ2 цаг 16 минутын өмнө“УБТЗ” ХНН: Шатахууныг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна2 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны хамтарсан магистрын тэтгэлэг зарлагджээ2 цаг 26 минутын өмнөГазар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг нь 3400 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв2 цаг 29 минутын өмнөХҮН намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлжээ2 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв3 сар 30. 17:12"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"3 сар 30. 15:43Ц.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан3 сар 30. 15:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.