БНХАУ-ын Агаар сансрын газрын удирдах ажилтан авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонслоо


3-р сарын 31
20 цаг 28 минут

Хятадын шүүх 2026.03.25-ны өдөр Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацын (AVIC) ТУЗ-ийн дарга асан Тан Руйсонд авлигын хэргээр цаазаар авах ял оноожээ. AVIC нь Хятадын цэргийн нисэх онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг үйлдвэрлэдэг байгууллага юм. Энэ бол Хятадын цэрэг-аж үйлдвэрийн салбар дахь авлигын эсрэг өргөн хүрээний кампанит ажлын нэг хэсэг ажээ.

Тус улсын зүүн хойд Ляонин мужийн шүүхээс сансар, батлан хамгаалахын салбарын хуучин удирдах албан тушаалтан Тан Руйсонг хөрөнгө завших, хахууль авах, албаны мэдээлэл задруулсан хэрэгт буруутай нь тогтоогдсон талаар мэдээлсэн байна.

Шүүхийн анхан шатны шийдвэрт дурдсанаар, Тан нь сансар судлалын салбарт 30 жилийн турш албан тушаал хашихдаа 700 сая гаруй юань (ойролцоогоор 101 сая ам.доллар) хууль бусаар олсон байна. Шүүхээс Тангийн төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, бүх өмчийг нь хураах шийдвэр гаргасан байна. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн гэж мэдэгджээ.

Авлигын хэрэгт холбогдсон Тан Руйсонг 2025 оны хоёрдугаар сард эрх баригч Коммунист намаас хөөсөн байна. Түүнийг цэргийн салбарыг ашиглан амьдарч, их хэмжээний хахууль авсан гэж Хятадын авлигатай тэмцэх байгууллага тухайн үед мэдэгдэж байв.

Ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын цэргийн салбарт олон жил бугшсан авлигын эсрэг цэвэрлэгээг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд дээд түвшний генералууд, ахлах албан тушаалтнууд, батлан хамгаалахын сайд асан болон салбарын удирдлагуудыг огцруулан шалгаж, эрүүгийн хариуцлагад татсан байна.

Энэ оны хоёрдугаар сард батлан хамгаалах салбартай холбоотой 3 хууль тогтоогчийг парламент дахь албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Тангийн залгамжлагч Жөү Шиньмин, цөмийн зэвсгийн судлаач Лю Цанли, Хятадын Үндэсний цөмийн корпорацийн ерөнхий инженер Ло Ци нарыг албан тушаалаас нь огцруулжээ.

Эх сурвалж: https://www.straitstimes.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ1 цаг 57 минутын өмнөСансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ2 цаг 4 минутын өмнөБНХАУ-ын Агаар сансрын газрын удирдах ажилтан авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонслоо2 цаг 8 минутын өмнөТуул усан цогцолбор төслөөр 5569 га талбайд ус хуримтлуулна2 цаг 12 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт хүргүүлжээ2 цаг 14 минутын өмнө“УБТЗ” ХНН: Шатахууныг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна2 цаг 22 минутын өмнөМонгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны хамтарсан магистрын тэтгэлэг зарлагджээ2 цаг 25 минутын өмнөГазар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг нь 3400 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв2 цаг 27 минутын өмнөХҮН намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлжээ2 цаг 28 минутын өмнөЕрөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв3 сар 30. 17:12"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"3 сар 30. 15:43Ц.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан3 сар 30. 15:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.