Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт хүргүүлжээ


3-р сарын 31
20 цаг 22 минут
зураг

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэх 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Дээрх нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхадгүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна. Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан дөрвөн удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоов.

Уг эрүүгийн гурван хэрэгт хахуульд авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүлсэн гэж АТГ-аас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ1 цаг 52 минутын өмнөСансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ1 цаг 59 минутын өмнөБНХАУ-ын Агаар сансрын газрын удирдах ажилтан авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонслоо2 цаг 3 минутын өмнөТуул усан цогцолбор төслөөр 5569 га талбайд ус хуримтлуулна2 цаг 7 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт хүргүүлжээ2 цаг 9 минутын өмнө“УБТЗ” ХНН: Шатахууныг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна2 цаг 17 минутын өмнөМонгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны хамтарсан магистрын тэтгэлэг зарлагджээ2 цаг 20 минутын өмнөГазар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг нь 3400 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв2 цаг 22 минутын өмнөХҮН намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлжээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв3 сар 30. 17:12"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"3 сар 30. 15:43Ц.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан3 сар 30. 15:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.