Геополитикийн хурцадмал байдлын улмаас дэлхий дахинд газрын тосны үнэ өсөж байгаа үед нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарч байна.
2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 11:00 цагийн байдлаар УБТЗ-ын хэмжээнд 1343 вагон нефтийн бүтээгдэхүүн байгаагаас:
- Бензин: А95 37 вагон, А92 361 вагон,
- Дизелийн түлш: 875 вагон
- Онгоцны түлш: 46 вагон
- Масло: 1 вагон
- Газ: 1 вагон
- Бутан 5 вагон тус тус байна.
Дээрх 1343 вагон нефтийн бүтээгдэхүүний 274 вагон нь Толгойт өртөөнд буулгалт хийгдэхээр хүлээгдэж байна. Өнөөдөр 46 вагоныг буулгахаар төлөвлөснөөс бусад 228 вагон нь гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй, савны хүрэлцээгүй, фронт хүлээгдэж байгаа зэрэг шалтгаанаар буулгалт хийгдээгүй өртөөний зам дээр зогсож байна. Эдгээрийн 103 вагон нь нефть импортлогч компаниудын савны хүрэлцээгүйгээс буулгалтад хүлээгдэж байна.
Мөн Рашаант өртөөнд 174 вагон буулгалтад ирээд байгаагаас гадна бусад өртөө, хоорондын замд 425 вагон нефтийн бүтээгдэхүүн Толгойт өртөөнд буухаар ирж явна.

Сэтгэгдэл бичих