ХҮН намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлжээ


3-р сарын 31
20 цаг 08 минут

ХҮН намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлжээЕрөнхий сайд Н.Учрал ХҮН намыг Засгийн газарт хамтарч ажиллах урилгыг өнөөдөр /2026.03.31/ хүргүүлжээ.  Энэ талаар ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас олон улсад онц байдал зарлаад байгаа сорилттой үед Засгийн газарт хамтарч ажиллах саналыг МАН-ын дарга Н.Учралаас ирүүллээ. ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөх болно” гэж мэдэгдэв.

Албан бус мэдээллээр ХҮН намд Шадар сайд болон Эрчим хүчний сайдын суудал өгөхөөр тохиролцсон тухай сонсогдож буй.

УИХ таван нам, эвслээс бүрдэж байгаа бөгөөд Засгийн газрыг хамтран байгуулахгүйгээр урт наслах боломжгүй гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа. Гэхдээ энэхүү хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам орохгүй гэдгээ тус намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдэгдсэн. Харин бусад намуудын хувьд санал ирвэл ярилцаж шийднэ гэх хүлээлттэй сууж байгаагаа мэдэгдээд буй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ1 цаг 55 минутын өмнөСансрын нисэгч Ж.Гүррагчаад эх дэлхийдээ эргэж газардсан өдрөөр нь "Хүндэт профессор" цол олгожээ2 цаг 2 минутын өмнөБНХАУ-ын Агаар сансрын газрын удирдах ажилтан авлигын хэрэгт буруутгагдан цаазын ял сонслоо2 цаг 6 минутын өмнөТуул усан цогцолбор төслөөр 5569 га талбайд ус хуримтлуулна2 цаг 10 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг прокурорт хүргүүлжээ2 цаг 12 минутын өмнө“УБТЗ” ХНН: Шатахууныг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна2 цаг 20 минутын өмнөМонгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны хамтарсан магистрын тэтгэлэг зарлагджээ2 цаг 23 минутын өмнөГазар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг нь 3400 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв2 цаг 25 минутын өмнөХҮН намд Засгийн газрыг хамтран байгуулах урилга хүргүүлжээ2 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэв3 сар 30. 17:12"Нийт нас баралтын 54 хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байна"3 сар 30. 15:43Ц.Нямдорж: Хурал удирдлаа гэж хамт яваа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байгаа юм даа, манайхан3 сар 30. 15:42
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.