
Гадаад улсын иргэн Ч нь нэр бүхий хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө, хайлуур жонш баяжуулах зорилгоор химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 735 дугаарт багтдаг нафталин (Naphthalene) гэх нэр төрлийн 26 ширхэг төмөр сав бүхий бодисыг хадгалсан үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Улмаар хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлснийг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Энэхүү хэрэгт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар гадаад улсын иргэн Ч-г 10,000,000, хуулийн этгээдийг 60,000,000 төгрөгөөр тус тус торгож, хуулийн этгээдийн ашигт малтмал баяжуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулсан байна.
Иймд химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг санууллаа.

Сэтгэгдэл бичих