Энэ сарын 31-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрнэ


3-р сарын 26
16 цаг 09 минут

Энэ сарын 28-нд нутгийн хойд хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

2026 оны 03-р сарын 28-наас 2026 оны 04-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 

  • 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 31-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

  • 28-нд нутгийн зарим газраар, 
  • 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр,
  • 30-нд нутгийн баруун хагаст,
  • 31-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 

  • Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, 
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, 
  • бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 
  • 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"1 цаг 30 минутын өмнөХавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ1 цаг 31 минутын өмнөМонгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдох уу?1 цаг 33 минутын өмнөМэдээллийн технологийн салбарын өмнөөс Ерөнхий сайдад асуулга хүргүүллээ1 цаг 35 минутын өмнөСийма Малхотра: Их Британийн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай түншлэл бий болгох асар их боломж бий1 цаг 41 минутын өмнөСУДАЛГАА: 2020 оноос төрөлт буурсан. Дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй бол 2050 онд хүн амын өсөлтийн хувь нэгээс доош утгад шилжинэ1 цаг 42 минутын өмнөСидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхийг Засгийн газар дэмжжээ1 цаг 43 минутын өмнөЭнэ сарын 31-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрнэ1 цаг 44 минутын өмнөӨнөөдөр "Нил ягаан өдөр"1 цаг 48 минутын өмнөМАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд оролцож байна1 цаг 49 минутын өмнөАрдчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 25. 15:02Виз гаргаж өгнө гэж залилсан этгээдэд таван жилийн хорих ял оноов3 сар 25. 15:02
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.