“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна


3-р сарын 24
16 цаг 04 минут

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна

Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Молдогазиев Айбек Бейшеевичийг өнөөдөр /2026.03.24/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Г.Ганболд элчин сайдыг шинээр томилогдсонд баяр хүргээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны тухай санал солилцох гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол, Киргизийн хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж нээлттэй байгаа бөгөөд энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход өнөөдрийн уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.

Монгол Улс дундад азийн чиглэлүүдэд зорчигч тээврийн нислэгүүд нээх, тухайн бүс нутагт худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлж тэр дундаа БНКУ-ын чиглэлд тогтмол нислэгийг шинээр сэргээхээр үндэсний агаарын тээвэрлэгчид  ажиллаж байгаа бөгөөд гагцхүү зорчигч урсгал бага байгаа асуудлыг хоёр талаас анхаарч нислэг сэргээх агаарын тээвэрлэгчид дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай хэмээн үзэж буй.

Иймд Монгол Улсын агаарын тээвэрлэгчийг Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улс, Катар Улс, Гүрж Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Туркменистан Улс, Исламын Бүгд Найрамдах Иран Улс болон Европын улс орнууд руу Киргиз Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит нислэг үйлдэх боломжийг судалж үзэхийг хүссэн байна.

Хариуд нь Элчин сайд Молдогазиев Айбек Бейшеевич хэлэхдээ Хоёр улсын хооронд хийгдэж байгаа автотээвэрт одоогоор тулгамдаж байгаа асуудал байхгүй бөгөөд тээвэрлэлт цаашид улам өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Бүгд Найрамдах Киргиз Улсыг “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт нэгдэн оруулах асуудлыг эрчимжүүлэхийг хүслээ.

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт Киргиз Улсыг нэгдэн оруулах асуудлыг монголын тал дэмжиж 2025 оны 5-р хуралдаанд хэлэлцүүлсэн боловч Оросын тал хэлэлцэхээс татгалзан дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлуулаад байсан юм. Энэ удаагийн ээлжит 6-р хуралдааныг Оросын тал Санкт-Петербург хотод 2026 оны 4 дүгээр сарын эхний 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд монголын талын төлөөллийг Зам, тээврийн сайд ахлан оролцохоор төлөвлөж бэлтгэлээ ханган ажиллаж байгааг дуулгалаа.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна1 цаг 47 минутын өмнөХавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ1 цаг 49 минутын өмнөЖ.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа1 цаг 50 минутын өмнөХариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов2 цаг 43 минутын өмнөТ.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг2 цаг 45 минутын өмнөЛ.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна2 цаг 46 минутын өмнө“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”2 цаг 49 минутын өмнө"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ2 цаг 50 минутын өмнөОрон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар2 цаг 52 минутын өмнөНийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна2 цаг 55 минутын өмнөТа өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.