"Чи надгүйгээр хаашаа ч явахгүй шүү” хэмээн Диана найз Кандисаас ам өчгийг нь авчээ.
Тэдний нөхөрлөл 50 жилийн өмнөөс эхтэй. Анх коллежид танилцсан тэд амьдралынхаа хамгийн жаргалтай бөгөөд хүнд мөчүүдийг ч хамтдаа даван туулж байна. Үүнд Кандисийн 2025 онд оношлогдсон хөхний хорт хавдрын хүнд онош ч багтаж буй.
Диана, Кандис нар 1977 онд их сургуульд танилцсан бөгөөд түүнээс хойш салшгүй найзууд болжээ. Нью-Йорк хотын гудамжинд таарсан дурын найзуудаас "хэрхэн танилцаж, хэдэн жил нөхөрлөж буй" талаар асуун ярилцлага хүргэдэг ТикТок-ын “Besties_NYC” хуудсанд саяхны нэгэн өдөр тэдний талаарх бичлэг нийтлэгдсэнээр тэд олны анхаарлыг татсан байна. Одоогоор тэдний бичлэгийг 50 сая гаруй хүн үзжээ.
Кандис хөхний хорт хавдартай гэж оношлогдоход Диана түүнтэй алхам бүрд нь хамт байхаар шийджээ.
“Диана Кандисын хажуугаас нэг ч удаа холдож байгаагүй. Хүүхдүүдээ өсгөх үедээ ч, амьдрал хэцүү үед, одоо ч хүнд өвчнөө туулж байхад нь ч тэр хэзээ ч холдоогүй” хэмээн Дианагийн нөхөр Кевин Кандисын эмчилгээний зардлыг дэмжих зорилгоор нээсэн GoFundMe хуудас дээр бичсэн байна.
Мөн Кевин Кандисын онош амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн гэдгийг онцолжээ. “Хөхөө авахуулах мэс засал хийлгэсний дараа түүнийг юу хүлээж байгааг бүрэн ойлгосон. Химийн эмчилгээ, дараа нь долоо хоногт таван өдөр туяа эмчилгээ, дараа нь дархлаа эмчилгээ. Урт, хүнд зам үргэлжлэх нь тодорхой. Сүүлийн үед үс нь унаж эхэлсэн. Кандисыг мэддэг бол энэ нь түүнд ямар их утгатайг ойлгоно” гэж тэр тайлбарлажээ.
Тэрбээр Кандис маш бага нөөц боломжоор, хүнд нөхцөлд хавдраа даван туулж байгааг нэмж хэлсэн байна. “Тэр нийтийн орон сууцанд, төрийн халамж, хүнсний талон, Medicare-д түшиглэн энэ бүхнийг давж байна. Амьдралынхаа турш хамгийн доод түвшинд амьдарсан, одоо тэр амьдралынхаа хамгийн хүнд тулааныг бараг юу ч үгүйгээр туулж байна” гэж Кевин хэлжээ.
Найз Диана нь ээж нь хорт хавдартайгаа хэрхэн тэмцсэнийг өөрийн нүдээр үзсэн тул Кандисын химийн эмчилгээнд өдөр бүр хамт явдгийг Кевин мөн дурдсан байна. “Тэр хорт хавдрын айдас, ядаргаа, ялалтад хүрэх баяр баясал гээд бүгдийг мэднэ. Тэр Кандисын нүд рүү харж байгаад "Чи надгүйгээр хаашаа ч явахгүй шүү" гэж амласан” хэмээн тэр үргэлжлүүлэн хэлжээ.
“Бидний зорилго энгийн. Тэр бол Кандис тав тухтай байгаасай хүсдэг. Тэр амарч, эдгэрч болох дулаахан, аюулгүй орон гэртэй байгаасай. Нийтийн орон сууц биш, хүлээлгийн өрөө биш, тав тухтай гэр..” гэжээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(1499x543:1501x545):format(webp)/Diana-and-Candace-032026-02-b71be747f86a40a0b741177cd24539ff.jpg)




Сэтгэгдэл бичих