Ж.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа


3-р сарын 24
16 цаг 01 минут

Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байна.

Манай улс Оросын Холбооны Улс(ОХУ)-аас энгийн АИ-92 шатахууныг тогтворжуулсан үнээр худалдан авдаг бол дизелийн түлшийг Сингапурын биржийн үнийг үндэслэгдэг тул нэмэгдэх эрсдэл бодитоор нүүрлэсэн. Мөн өчигдөөр дизель түлш 1,000 төгрөгөөр нэмэх саналыг импортлогч аж ахуйн нэгжүүд илэрхийлсэн хэмээж буй.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраас тодруулахад "Бид нөөц бүрдүүлсэн. Одоо байгаа нөөцдөө тулгуурлан эдийн засагт хэрхэн хүндрэл багатайгаар үнийг хөдөлгөх талаар тооцоолж байна. Одоогоор дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа. Нөхцөл байдлыг цаашид харах болно" гэлээ.

Өргөн хэрэглээний АИ-92, евро-5, АИ-95 болон дизелийн түлшний үнэ өнөөдөр орой гэхэд тодорхой болох юм байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад

  • дизелийн түлшний 28 хоногийн хэрэглээ буюу 111,555 тонн 
  • АИ-92 шатахууны 41 хоногийн хэрэглээ буюу 87,147 тонн
  • АИ-95 шатахууны 70 хоногийн хэрэглээ буюу 6,333 тоннын нөөц байна.

"Шатахуун гадаадын зах зээл хоёр дахин үнэ нь өссөн. Иймээс гадаад зах зээлийн өсөлтийн зөрүүг өнөөдөр байгаа хямд нөөцтэйгөө уялдуулан зохицуулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж байна. Өнөөдөр шатахууны үнийн зөвлөл хуралдана" гэж Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр мөн мэдэгдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна1 цаг 47 минутын өмнөХавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ1 цаг 49 минутын өмнөЖ.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа1 цаг 51 минутын өмнөХариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов2 цаг 43 минутын өмнөТ.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг2 цаг 46 минутын өмнөЛ.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна2 цаг 47 минутын өмнө“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”2 цаг 49 минутын өмнө"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ2 цаг 50 минутын өмнөОрон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар2 цаг 53 минутын өмнөНийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна2 цаг 55 минутын өмнөТа өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.