Хариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов


3-р сарын 24
15 цаг 08 минут

Хариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна.

Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч ажилласан шиг онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхийг Зөвлөлийн дарга Ж.Энхбаярт даалгав.

Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарах ёстой гэлээ. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.

Тус хуралд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх дорнодын мөргөлдөөн-Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна47 минут 37 секундын өмнөХавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ49 минут 57 секундын өмнөЖ.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа51 минут 7 секундын өмнөХариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов1 цаг 44 минутын өмнөТ.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг1 цаг 47 минутын өмнөЛ.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна1 цаг 48 минутын өмнө“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”1 цаг 50 минутын өмнө"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ1 цаг 51 минутын өмнөОрон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар1 цаг 54 минутын өмнөНийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна1 цаг 56 минутын өмнөТа өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.