Т.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг


3-р сарын 24
15 цаг 06 минут

2.3 их наяд төгрөгийн өртгөөр баригдах Туулын хурдны зам төслийн талаар олон нийтийн сүлжээнд ихээхэн маргаан өрнөж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь ХҮН намын зөвлөл өчигдөр (2026.03.23) холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ажлын хэсэг байгуулахаар болсон. 

Өчигдрийн уулзалтын дараа Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уг төслийн талаар тайлбар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ төслийн 7.2 км нь зургаан эгнээ гүүрэн байгууламж байна. Олимпын гүүр дөрвөн эгнээтэй 1 км-ийн өртөг нь 120 тэрбум төгрөгөөс дээш байгаа. Тэгэхээр Туулын хурдны зам урт учраас одоо байгаа өртгөөрөө хийнэ. Үнэтэй өртөг биш, Монгол Улсын төсөвчид бодсон.

Одоо байгаа манай асфальтан замууд 10 см хүртэлх хоёр давхаргатай байдаг. Бид Туулын хурдны замыг 18 см хүртэлх гурван үе давхаргатай, Азийн хурдны замын стандартаар төлөвлөж байгаа. Дээрээс нь 160 км/ц хүрэх боломжтой гэрлэн дохиогүй, уулзваргүй хурдны зам.

Олон улсад яг ийм замыг ашигладаг. Би ОХУ-ын Санкт-Петербург хотод зургаан жил амьдарч бакалавраа хамгаалсан. Австралийн Брисбэн хотод гурван жил амьдарч магистраа хийсэн. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг. Хүн төрөлхтөн хот үүсгэхийн тулд голоо дагаж амьдардаг. Ялангуяа хурдны замуудыг голоо дагаад хийдэг жишигтэй. 

Туулын хурдны замын төсөв, өртөг бага мөнгөөр батлагдсан. Дэлхийн нийтэд үнийн өсөлт болбол эрсдэлтэй гэж харж байгаа. Энэ бол ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. 

Улаанбаатар хотын усны нөөцөд яагаад ч нөлөөлөхгүй. Бургас голын татанга эргийг дагаж ургадаг ургамал. Сэлбэ, Туул голын түвшин 1950 онд маш доор байж байгаад 1968 оны үерээр уулаас их хэмжээний лаг шавартай ирж тогтсон.

Бүх эрдэмтэдтэй зөвлөж байгаа. Усны зөвлөх инженер Ш.Баранчулуун энэ төсөл дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Би дэд бүтцийн салбарт 17 жил ажиллаж байгаа. Улаанбаатар хотын ундны эх үүсвэртэй Туулын хурдны зам ямар ч хамааралгүй. Энэ талаар гарч байгаа тоо баримт дээр ямар ч эрдэмтэн мэргэдтэй мэтгэлцэхэд бэлэн" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна48 минут 7 секундын өмнөХавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ50 минут 27 секундын өмнөЖ.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа51 минут 37 секундын өмнөХариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов1 цаг 45 минутын өмнөТ.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг1 цаг 47 минутын өмнөЛ.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна1 цаг 49 минутын өмнө“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”1 цаг 51 минутын өмнө"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ1 цаг 52 минутын өмнөОрон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар1 цаг 54 минутын өмнөНийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна1 цаг 57 минутын өмнөТа өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.