“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”


3-р сарын 24
15 цаг 02 минут

“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”Эдийн засагч Г.Батзоригтой дайны нөхцөл байдал газрын тос, шатахууны ханшид хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.

-Ойрхи Дорнод болж буй дайны улмаас дэлхийн эдийн засагт улам ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж, ялангуяа газрын тосны салбарт томоохон доргио үүслээ. Дайн улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн яаж нөлөөлж эхэлсэн бэ?

-Өнөөдрийн хувьд АНУ дайны гол оролцогч нь байна. Тус улсын талаас сөргөлдөгч тал Иранд үзүүлэх шахалт эрчимжиж байгаа. Ираны талаас Ормузын хоолойг чөлөөлж, тавихгүй байгаа нь АНУ-д том шахалт болж байна. Нөхцөл байдал цааш үргэлжилсэн тохиолдолд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар таамгийг эдийн засагчид дэвшүүлэн гаргаж байна. Энэ бол дэлхий дахинд анх удаа тохиож байгаа асуудал биш. Өмнө нь Ирак, Ираны дайнтай холбоотойгоор 1970-1980 онд энэ хямрал болж байсан. Тухайн үед Иран улс газрын тос үйлдвэрлэдэггүй байснаараа ялгаатай. Газрын тосны ханшийг дагаад АНУ бодлогын хүүгээ өсгөж байсан. АНУ-ын бодлогын хүүг дагаад ам.долларын ханш өссөнөөр зах зээл дээр эрсдэлтэйд тооцогдох хөрөнгө оруулалтууд бүгд унасан. АНУ-д инфляц өсөж, хямрал руу орж байсан. Түүхээс харвал, дайн удаан үргэлжилсэн тохиолдолд тэр нөхцөл байдал давтагдах шинжтэй. АНУ бодлогын хүүгээ өсгөх, дэлхийн улс орнуудад ам.доллар үнэд орох магадлалтай. Дэлхийн эдийн засагт газрын тосны үнээс улбаатай дарамт үүснэ. Инфляцын хамгийн суурь зардал өөрөө шатахуун түлш, нийлүүлэлтийн сүлжээ тээвэр, дулаан эрчим хүч байдаг. Суурь үнэ өссөнөөр дэлхий нийтэд инфляцын дарамт ирж, бодлогын хүү чангарна. Эргээд хувьцаа, койн гэх мэт эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд унана. Энэ зүй тогтол 1970-1980 онд байсан. Одоо ч нөхцөл байдал ижилхэн байгаа. Нөгөө талдаа Орос, Украины байдал тодорхойгүй хэвээр байна. Дээр нь Ойрхи Дорнодын дайн эхэлсэн зэрэг нь улс төрийн нөхцөл байдал өмнөхөөс ч илүү тодорхойгүй үе ирснийг харуулж байгаа.

-Монгол Улс шатахуун, түлшээ 100 хувь гадаадаас ам.доллароор худалдан авч байгаа. Одоогийн нөхцөл байдал Монголд хэрхэн нөлөөлөх бол?

-Дайныг шатахууны түлшээр хийж байгаа. Оросууд Украин дайны давуу тал олж аваад байгаа. Газрын тосны үнэ Оросын борлуулалтын орлогыг өсгөж байна. Тэр орлогоороо дайнаас санхүүжүүлнэ. Энэ нөхцөл байдлаас харвал, ОХУ-ын дарамт буурч байгаа. Монголтой хийсэн хэлэлцээрүүдээ сайжруулна гэвэл манайд үнэ өсөөд байх шаардлага алга. Гэхдээ оросууд дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтийг ашиглаад, орлогоо нэмэгдүүлэх өндөр магадлалтай учраас Монголын үнийн өсөлт гарцаагүй ирнэ. Ялангуяа дизель түлшний өсөх нь КОВИД-19 цар тахлын үеийг давтах магадлалтай. Суурь үнэ өсөхөөр бизнесийн зардал нэмэгдэнэ. Эдийн засагт инфляцын асуудал үүсэж эхэлнэ.

Монгол Улс 100 хувь Оросоос шатахууны хамааралтай учраас үнийн өсөлт гол салбарт уул уурхайд цохилт болох магадлалтай. Алт гэхэд л дизель түлш нийт өртгийнх нь 50-60 хувь байдаг. Уул уурхайн салбарын өртөг нэмэгдэнэ. Монгол Улс эдийн засгийн гол цөм салбар болох уул уурхайд хамгийн нөлөөлөл орж ирнэ. Монгол Улс уул уурхайгаас л ам.доллар олж, хэрэглээний эдийн засгаа тэтгэдэг. Монгол инфляц өсөх, бизнесүүдийн суурь өртөг нэмэгдэх бодит эрсдэл харагдаж байгаа. Монголын эдийн засгийн өнөөдөр ч сайн биш байгаа.

Эдийн засаг тогтвортой таван хувийн өсөлт үзүүлж байгаа ч хүмүүсийн худалдан авах чадвар жилээс жилд муудсаар байгаа. Ер нь Монголын эдийн засаг өрийн асар том эргүүлгээр явж ирсэн нь батлагдсаар байгаа. Татвар нэмэгдээд, амьжиргаа сайжирдаггүй. Энэ нөхцөлд үнэ өсөх давхар шок болох магадлалтай.

-АНУ-ын бодлогын хүү өсөж, ам.долларын үнэ өсөхөөр Монгол шиг уул уурхай түшиглэсэн жижиг эдийн засагтай орнуудад хөрөнгө оруулалт буурах зэрэг том эрсдэл дагуулдаг. Энэ талын эрсдэл байна уу?

-Монголын эдийн засгийн голлох гурав буюу нүүрс, зэс, алт нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлж байгаа. Нүүрсний үнэ унаж, дахин КОВИД-19 цар тахлын дараах үе шиг өндөр хэмжээнд хүрэхгүй гэж шинжээчид үзэж байгаа. Нүүрс тонн нь 70-80 ам.долларын ханш дээр тогтох таамаг байна. Алт, зэс дээр хүртэл эрсдэл харагдаж эхлээд байгаа. Ам.долларын ханш өнөөдөр шууд өсөхгүй. Макро эдийн засгийн суурь орчин алга байна. Гэхдээ ханш тогтвортой байна гэсэн баталгаа ч харагдахгүй байна. Ам.долларын ханш өндөр савлагаа үзүүлсэн тохиолдлуудыг харахаар гадаад зах зээл гэхээс илүүтэй Монголын дотоод орчноос хамаардаг. Жишээлбэл, 2016 онд гадаад валютын албан нөөц хоосорсон гэж зарлаад, ам.долларын ханшид өндөр хэлбэлзэл гарч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж байсан. Цар тахлын дараа их хэмжээний төгрөг хэвлэсний нөлөөлөл ханшин дээр илэрч байсан. Том өөрчлөлтүүдийн дараа төгрөгийн ханш суларсан гарч байсан. Өнөөдөр валютын нөөц тогтвортой, экспорт хэвийн байгаа нөхцөлд төгрөгийн ханш огцом  сулрах эрсдэл бага гэж харж байна.

-Шатахуун, түлшний аюулгүй байдал талаасаа нөөц сав байгуулах асуудал яригдаж байна. Дээр нь санхүүгийн арга хэрэгслүүд байдаг шүү дээ. Монгол Улсад аль арга нь зохимжтой вэ?

-Санхүүгийн хэрэгслүүдийг ирээдүйн үнэ өснө гэдэг таамаглалаар өнөөдөр хямд худалдан авдаг. Гэхдээ тэр арга хэрэгслүүд нь ам.долларын ханш тогтвортой байдаг улсуудад илүү тохиромжтой. Монгол Улсын хувьд ам.долларын ханш унана гэдэг хүлээлт хийж болохгүй. Хоёр талдаа ханш өсөж, буурч байдаг нөхцөлд санхүү хэрэгсэл ашигладаг. Дандаа ам.долларын ханш нь чангараад, төгрөг суларч байдаг нөхцөлд энэ нь зохимжгүй. Тэгэхээр бид одооноос хэрэглээгээ маш бодитоор тооцон, 1-2 жилийн аюулгүйн нөөцөө бэлдэх шаардлагатай. Засгийн газар үүнийг хувийн хэвшилтэйгээ зэрэгцэж суугаад хийхгүй бол өнгөрсөн жилүүдэд шатахуун ямар нэг байдлаар хомсдох тохиолдлууд гарсаар байгаа. Шалтгаан нь тодорхой байдаггүй. Шатахуун хомсдох тохиолдол байнга давтагдаад байна шүү дээ. Бүхэл бүтэн 2-3 жилийн хугацаанд зохицуулах боломж байсан. Одооноос ирэх хоёр жилийн шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарахгүй бол үнийн өсөлтийг маш ихээр өдөөнө. Саяхан эрчим хүчний салбарт баахан сүртэй мэдэгдэл хийж байгаад шинэчлэл хийсэн чинь төрийн өмчит компаниуд нь “Ландкрузер” автомашин худалдан авах тендер зарласан. Харилцагч яг юунд мөнгөө өсгөж төлсөн нь ойлгомжгүй. Үнэ нэмсэн ч цахилгаан дулааны хязгаарлалтад орсон. Эцэстээ инфляц 8-9 хувийн өсөлт үзүүлэхэд цахилгааны үнийн нэмэгдэл 2-3 хувийг нь бүрдүүлсэн. Ард түмнийг худалдан авах чадвараар ингэж хорлосон байхгүй юу. Тэгэхээр шатахуун, эрчим хүч зэрэг суурь үнэ бүрдүүлдэг бүтээгдэхүүн дээр бид маш болгоомжтой, төлөвлөгөөтэй байх нь чухал болоод байна.

Эх сурвалж: news.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна51 минут 21 секундын өмнөХавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ53 минут 41 секундын өмнөЖ.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа54 минут 51 секундын өмнөХариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов1 цаг 48 минутын өмнөТ.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг1 цаг 50 минутын өмнөЛ.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна1 цаг 52 минутын өмнө“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”1 цаг 54 минутын өмнө"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ1 цаг 55 минутын өмнөОрон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар1 цаг 57 минутын өмнөНийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна2 цагийн өмнөТа өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.