Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан зүрхний эмгэгтэй 50 хүүхдэд амьдрал бэлэглэхээр "Бундан" ТББ-тай хамтран ажиллаж байна.
Төслийн багийнхан аймгийн удирдлагуудтай уулзаж, төслийн явц, хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
12 дугаар сараас хойш зургаан хүүхдийн мэс засал амжилттай болж, эрүүл энх болоод байна. Тэдний хамгийн бяцхан нь 6 сартай Буянжаргал охин бөгөөд түүний хагалгаа амжилттай болж, маргааш эмнэлгээс гарах гэж байгааг төслийн багийнхан дуулгалаа. Охин хүнд хагалгааг амжилттай давжээ.
Төслийн багийнхан хамтын ажиллагааны хүрээнд нэгдүгээр сард Орхон аймагт ажиллаж, 143 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн юм. Дараагийн үзлэг, оношилгоог ирэх намар хийхээр төлөвлөжээ.





Сэтгэгдэл бичих