Нийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна


3-р сарын 24
14 цаг 56 минут

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж.

Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул  дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. 

УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүйгээс үүдэн тухайн амьтад нь үрждэг.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 айл өрх, 2025 онд 1305 айл өрхийн газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлнө.

Эдгээр айл өрх нь нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөж буй. Тодруулбал, нохой, муур жилд 1-4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой, муур зургаан жилийн дотор 67 мянга болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа бий” гэв.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Нийслэлээс өнгөрсөн оны зургаадугаар сард “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулж байсан.

Өнөөдрийн байдлаар 120 гаруй нохой, 20 орчим муурыг асран хамгаалж байна. Нийт амьтдыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан.

Хэрэв иргэд та бүхэн нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагатай эзэн байж тухайн амьтнаа түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх арга хэмжээ авахыг уриалж байна” гэлээ.

Тэрчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр мэргэжлийн анчидтай хамтран зуслангийн бүс дэх зэрлэгшсэн нохдын тоог цөөлөхөөс өөр аргагүй байдаг гэдгийг онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна19 минутын өмнөХавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ21 минут 20 секундын өмнөЖ.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа22 минут 30 секундын өмнөХариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов1 цаг 15 минутын өмнөТ.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг1 цаг 18 минутын өмнөЛ.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна1 цаг 19 минутын өмнө“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”1 цаг 22 минутын өмнө"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ1 цаг 22 минутын өмнөОрон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар1 цаг 25 минутын өмнөНийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна1 цаг 28 минутын өмнөТа өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.