Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно


3-р сарын 23
14 цаг 59 минут

Энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 03 дугаар сарын 23-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас:

  • 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 24-нд Алтайн уулархаг нутгаар,
  • 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар,
  • 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 27-нд Увс нуурын хотгороор, 
  • 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон баруун аймгуудын хойд хэсгээр,
  • 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 04 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:

  • 24, 30-нд Алтайн салбар уулсаар,
  • 25, 28-нд нутгийн зарим газраар,
  • 31-нд ихэнх нутгаар,
  • 04 дүгээр сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:

  • Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -2...+3 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан,
  • бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас, 28-29-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа1 цаг 53 минутын өмнөВиз гаргаж өгнө гэж залилсан этгээдэд таван жилийн хорих ял оноов1 цаг 54 минутын өмнөШүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ1 цаг 55 минутын өмнөДээрэлхэлтийг зогсоох дэлхийн туршлага1 цаг 57 минутын өмнөБайнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд2 цагийн өмнөKFC, Pizza hut-ын нэрийг ашиглан 302 иргэнээс 1,1 тэрбум төгрөг залилжээ2 цаг 45 минутын өмнөГ.Лувсанжамц: АН-ынхан чуулганы хуралдаандаа суухгүй байгаа нь залхуурал2 цаг 48 минутын өмнөГовь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна2 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа2 цаг 50 минутын өмнө“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна3 сар 24. 16:04Хавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ3 сар 24. 16:02Ж.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа3 сар 24. 16:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.