Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


3-р сарын 23
14 цаг 58 минут

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонсов.

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж буй. Өөрөөр хэлбэл, заавал дагаж мөрдөх албадлагын тогтолцоо биш, харин иргэн өөрийн боломжид тулгуурлан сайн дураараа нэмэлт боломж бий болгох явдал юм. Мөн тухайн хуримтлал нь өвлөгддөг байхаар зохицуулж байгаа нь иргэдийн өмчийн баталгааг хангах чухал алхам гэж үзсэн байна.   

Бүлгийн гишүүд хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхдээ иргэдийн хуримтлалыг найдвартай хамгаалах, сангийн үйл ажиллагааг ил тод байлгах, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг онцлов. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?1 цаг 25 минутын өмнөУлаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно2 цаг 1 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 2 минутын өмнөӨмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын системээс илүү болох нь Ираны дайны үеэр батлагджээ2 цаг 3 минутын өмнөОрон нутагт осол гэмтлийн үеийн тусламжийг өргөжүүлэхээр ГССҮТ болон Дархан нэгдсэн эмнэлэг хамтарна2 цаг 4 минутын өмнөГадаадын 87 иргэнийг албадан гаргав2 цаг 5 минутын өмнөИРГЭН: Нэг цаг үеийн удирдлагуудын нэг нь мод тариад, нөгөө нь устгаж байна. Бидний мөнгийг яг яаж зарцуулаад байгаа юм бэ?2 цаг 6 минутын өмнөӨмнөх Засгийн газрын өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцүүлнэ2 цаг 7 минутын өмнөБаян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо2 цаг 11 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр "Бодь интернэшнл" ХК-ийн захирлаас нийтдээ 1.3 сая ам.доллар авсныг гэрчүүд надад мэдээлсэн2 цаг 12 минутын өмнөЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.