Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын системээс илүү болох нь Ираны дайны үеэр батлагджээ


3-р сарын 23
14 цаг 56 минут

Өмнөд Солонгосын зохион бүтээсэн Cheongung-II агаарын довтолгооноос хамгаалах системийн Ираны дайны үеэр харуулсан чадвар тус улсыг дэлхийн хамгийн өндөр эрэлттэй зэвсэг нийлүүлэгчдийн нэг болгожээ.

Өмнө нь дайнд туршигдаагүй байсан дунд тусгалын энэ систем одоо АНЭУ (Арабын Нэгдсэн Эмират Улс) -д ашиглагдаж байгаа бөгөөд Ираны пуужингуудыг 96 хувийн үзүүлэлттэй амдан устгаж байгаа юм байна.

Энэ нь АНУ-ын ижил төстэй Patriot хамгаалах системийн гүйцэтгэлтэй өрсөлдөж, зарим тохиолдолд давсан үзүүлэлт болжээ.

Бас нэг давуу тал нь Cheongung-II системийн үнэ Patriot системийн үнээс гурав дахин хямд юм.

2022 онд АНЭУ 10 ширхэг ийм систем худалдаж авах гэрээг Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчтэй байгуулж байжээ. Одоогоор эдгээрийн хоёр нь л захиалагчдаа нийлүүлэгдээд байгаа юм.

АНЭУ-ын эрх баригчид дараа дараагийн нийлүүлэлтээ яаравчлах хүсэлтийг үйлдвэрлэгчид нь тавьсан байна. Энэ сарын эхээр тус улсын агаарын хүчний C-17 ачааны нисэх онгоц Тэгү хотын нисэх буудалд газардсан нь Cheongung-II системийн нэмэлт пуужингуудыг авах зорилготой байжээ.

Cheongung-II нь энгийн бөгөөд хурдан ажиллагаатай систем юм. Нэг систем нь тус бүр найман харвагч хоолойтой дөрвөн автомашин, олон үйлдэлт радар, хяналтын станцаас бүрддэг бөгөөд 15 км-ээс доош өндөрт нисэж буй пуужинг 40 хүртэл километрийн зайнаас амдан устгах чадвартай юм.

Системийг НАТО болон АНУ-ын платформуудтай нийцэж ажилладгаар бүтээсэн тул операторуудад тусгай сургалт шаардлагагүй байдаг гэнэ.

АНЭУ-аас гадна Саудын Араб, Ирак улсууд Cheongung-II системийг худалдаж авах гэрээ байгуулжээ.

Саяхан Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хун Шик газрын тосны нийлүүлэлтийн асуудлаар Персийн булангийн орнуудад айлчлаад ирсэн юм. Үүнийхээ дараа тэр Өмнөд Солонгосын газрын тосны нийлүүлэлтийг нэн тэргүүнд хангахаа АНЭУ-ын тал амласныг зарласан байна.

“Өмнөд Солонгосоос өмнө дэлхийн ямар ч улсад түүхий газрын тос нийлүүлэхгүйгээ АНЭУ амласан” гэж Кан мэдэгджээ.

Эндээс харвал Cheongung-II системийн нийлүүлэлтийг түргэсгэсний хариуд газрын тосоор таслахгүй байхаар талууд хоорондоо тохиролцсон бололтой.

Айлчлалын дараа Өмнөд Солонгос 24 сая баррель түүхий газрын тос АНЭУ-аас ойрын үед авахаар болсны 6 сая баррель нь нэн даруй тээвэрлэгдэхээр болжээ.

Энэ нь тус улсын есөн өдрийн дотоод хэрэглээг хангах хэмжээ юм.

АНЭУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, улс төр судлаач Абдулхалек Абдулла пуужингийн системийн шуурхай нийлүүлэлт нь хоёр улсын хамтын ажиллагааны гүн гүнзгий байдлыг харуулж буй тухай сошиал хуудсандаа сайшаан бичсэн нь дээрх таамгийг баталж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?1 цаг 24 минутын өмнөУлаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно1 цаг 59 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цагийн өмнөӨмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын системээс илүү болох нь Ираны дайны үеэр батлагджээ2 цаг 2 минутын өмнөОрон нутагт осол гэмтлийн үеийн тусламжийг өргөжүүлэхээр ГССҮТ болон Дархан нэгдсэн эмнэлэг хамтарна2 цаг 2 минутын өмнөГадаадын 87 иргэнийг албадан гаргав2 цаг 4 минутын өмнөИРГЭН: Нэг цаг үеийн удирдлагуудын нэг нь мод тариад, нөгөө нь устгаж байна. Бидний мөнгийг яг яаж зарцуулаад байгаа юм бэ?2 цаг 5 минутын өмнөӨмнөх Засгийн газрын өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцүүлнэ2 цаг 6 минутын өмнөБаян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо2 цаг 9 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр "Бодь интернэшнл" ХК-ийн захирлаас нийтдээ 1.3 сая ам.доллар авсныг гэрчүүд надад мэдээлсэн2 цаг 11 минутын өмнөЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.