Орон нутагт осол гэмтлийн үеийн тусламжийг өргөжүүлэхээр ГССҮТ болон Дархан нэгдсэн эмнэлэг хамтарна


3-р сарын 23
14 цаг 56 минут
Орон нутагт осол гэмтлийн үеийн тусламжийг өргөжүүлэхээр ГССҮТ болон Дархан нэгдсэн эмнэлэг хамтарна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат нар энэ сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо. 

Хамтын ажиллагааны дагуу орон нутгийн эмч, сувилагч нарыг нарийн мэргэжлээр сургаж чадавхжуулах, улмаар орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээг үзүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулах юм.  

Энэ хүрээнд орон нутгийн нийт 50 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд осол гэмтлийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг оновчтой, цаг алдалгүй шуурхай үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой онол, дадлага хосолсон өртөөчилсөн сургалт хийсэн байна.

Түүнчлэн ГССҮТ-ийн эмч нарын баг хүүхэд, гар сарвуу, нуруу нугас, үений гэмтэл согог, мэс заслын чиглэлээр нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, тус аймгийн 20 гаруй иргэнийг хамруулжээ. Мөн энэ үеэр Дархан-Уул аймагт анх удаа мөрний болон өвдөгний үений дурангийн мэс засал эмчилгээг орон нутгийн эмч нартай хамтран амжилттай хийжээ.

Орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн чанар, хүртээмжийг сайжруулж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлснээр ГССҮТ-ийн ачаалал, төвлөрлийг сааруулах, осол гэмтлээс үүдэлтэй хүндрэл, нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?1 цаг 35 минутын өмнөУлаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно2 цаг 11 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 11 минутын өмнөӨмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын системээс илүү болох нь Ираны дайны үеэр батлагджээ2 цаг 13 минутын өмнөОрон нутагт осол гэмтлийн үеийн тусламжийг өргөжүүлэхээр ГССҮТ болон Дархан нэгдсэн эмнэлэг хамтарна2 цаг 13 минутын өмнөГадаадын 87 иргэнийг албадан гаргав2 цаг 15 минутын өмнөИРГЭН: Нэг цаг үеийн удирдлагуудын нэг нь мод тариад, нөгөө нь устгаж байна. Бидний мөнгийг яг яаж зарцуулаад байгаа юм бэ?2 цаг 16 минутын өмнөӨмнөх Засгийн газрын өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцүүлнэ2 цаг 17 минутын өмнөБаян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо2 цаг 20 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр "Бодь интернэшнл" ХК-ийн захирлаас нийтдээ 1.3 сая ам.доллар авсныг гэрчүүд надад мэдээлсэн2 цаг 22 минутын өмнөЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.