Гадаадын 87 иргэнийг албадан гаргав


3-р сарын 23
14 цаг 54 минут

 ГИХГ-аас өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа.

 

Тэдгээр иргэд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, визийн хугацааг хэтрүүлсэн байв. Зөрчилд холбогдсон гадаадын 110 иргэн, 237 уригч байгууллага (624 иргэн), 4 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 5 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлсэн байна. 

 

Ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй, 3 иргэнийг хилээр гаргалгүй буцаажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?1 цаг 36 минутын өмнөУлаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно2 цаг 11 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ2 цаг 12 минутын өмнөӨмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын системээс илүү болох нь Ираны дайны үеэр батлагджээ2 цаг 14 минутын өмнөОрон нутагт осол гэмтлийн үеийн тусламжийг өргөжүүлэхээр ГССҮТ болон Дархан нэгдсэн эмнэлэг хамтарна2 цаг 14 минутын өмнөГадаадын 87 иргэнийг албадан гаргав2 цаг 16 минутын өмнөИРГЭН: Нэг цаг үеийн удирдлагуудын нэг нь мод тариад, нөгөө нь устгаж байна. Бидний мөнгийг яг яаж зарцуулаад байгаа юм бэ?2 цаг 17 минутын өмнөӨмнөх Засгийн газрын өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцүүлнэ2 цаг 18 минутын өмнөБаян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо2 цаг 21 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр "Бодь интернэшнл" ХК-ийн захирлаас нийтдээ 1.3 сая ам.доллар авсныг гэрчүүд надад мэдээлсэн2 цаг 23 минутын өмнөЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.