Өмнөх Засгийн газрын өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцүүлнэ


3-р сарын 23
14 цаг 52 минут

Өмнөх Засгийн газрын өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцүүлнэ

Төрийг хохиролгүй болгох, зориуд “үнэгүйдүүлсэн”, царцаасан хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Ажлын хэсэг байгуулсан. 

Тус ажлын хэсэг өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарт ажлын явцаа танилцуулав.     

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хөрөнгийн менежмент хуулийн зохицуулалтгүй, шийдвэрлэх арга зам нь тодорхой бус байна. Үүний улмаас төр, иргэн хохирдог. Ажлын хэсэг энэ хуулийн төслийг яаралтай боловсруулах хэрэгтэй. Төслүүд нь бэлэн байгаа юм билээ. Өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэв.

Эргэн сануулахад, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн өмнөх сайд О.Алтангэрэл боловсруулсан.  2025-01-10-нд энэ төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болсон юм. Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүйн сайд асан О.Алтангэрэл:

УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч гээд өндөр албан тушаалтнуудаас эхлээд төрийн өмчит компанийн захирлууд хөрөнгөө хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя.

-Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс авлигатай тэмцэх нөхцөл, эрх зүйн орчин туйлын хүнд байв. Удаа дараагийн хуулиар авлигачдыг өршөөсөн. Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 30 гаруй их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийг татвараас нуун дарагдуулсан, нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсныг ил болгосон. 

Тэр байтугай эрүүгийн хуулийн зүйл заалт, хулгай нь хүртэл устсан. Өнгөрсөн жилүүдэд энэ мэт амаргүй нөхцөлд АТГ ажиллалаа. Монголын нийгэм авлигад идэгдсэн, албан тушаалтан гэхээр хүмүүс түүнийг баян хүн гэж ойлгодог болсон.

Тухайн хураасан эд хөрөнгөөр тусгай сан байгуулж боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна.

Мөн бусдаас хавьгүй илүү амьжиргаатай, хийсэн бизнесгүй ч мөнгөтэй хүмүүс Монголын улс төрд олширсон. Би үүнийг судлаачийн хувьд хоёр жилийн өмнөөс ярьсан. Хамтарсан ЗГ шударга ёсны төлөөх тэмцэлд ахиц гаргах ёстой гэдэг тул энэ хуулийн төслийг боловсруулсан.

Авлигач албан тушаалтнуудаас заавал хөрөнгийг нь хураадаг байя. Өнгөрсөн хугацаанд өршөөгдсөн, ямар нэг аргаар өөрсдийгөө хаацайлаад гарсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм бол хураах ёстой байсан хөрөнгийг нь одоо хураана. 

Цаашид нийтийн албан тушаалтан буюу УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд, ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч гээд өндөр албан тушаалтнуудаас эхлээд төрийн өмчит компанийн захирлууд хөрөнгөө хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя.

Эрүүгийн хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих зүйлээр авлига албан тушаалтай холбогдож байгаа үйл явдлыг үндсээр нь таслан зогсоож, дахин авлигын гэмт хэрэг гарахад юун түрүүнд хөрөнгийг нь хураадаг нөхцөлтэй байя гэжээ. Авлигачдын хөрөнгийг төвлөрүүлбэл маш том өөрчлөлт гарна гэж тооцсон байна. 

Н.Учрал УИХ-ын дарга болж, өмнөх дарга Д.Амарбаясгалангийн үед өргөн барьсан бүх хуулийн төслийг буцаасан. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар О.Алтангэрэл сайдын багийн боловсруулсан төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Гэвч УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдсэн нөхцөлд л дээрх төслийг хэлэлцэнэ.

Эх сурвалж: gogo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Азийн элсний спортын VI наадамд Монголоос 55 тамирчин оролцоно2 цаг 32 минутын өмнөИмпортыг орлох гантиг чулууны “Дархан Гантиг” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орлоо2 цаг 32 минутын өмнө“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо2 цаг 33 минутын өмнөБ.Доржбат: Танай гэрийн цоргоноос гарах нэг литр усанд та хэдэн төгрөг төлдгөө мэдэх үү?2 цаг 34 минутын өмнөФранцын Сенатын гишүүд Монгол Улсын ЭСЯ-нд зочиллоо2 цаг 36 минутын өмнө"Залилагчид хохирогчоос хохирогчийн данс руу мөнгө шилжүүлдэг"2 цаг 37 минутын өмнөНийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд холбоно2 цаг 38 минутын өмнөО.Магнай нарт шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв2 цаг 39 минутын өмнөРио Тинтог сөрсөн Ерөнхий сайдыг захиалгаар огцруулдаг түүх давтагдах уу2 цаг 40 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулган хуралдахгүй2 цаг 41 минутын өмнө"Эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно"3 сар 26. 16:22Хавдар үүсгэж болзошгүй химийн хорт аюултай бодис хадгалсан үйлдлийг илрүүлжээ3 сар 26. 16:22
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.