Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо


3-р сарын 23
14 цаг 49 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар 150 ортой эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.

Өмнөх эмнэлгийн барилга ашиглалтын хугацаа дууссан, агааржуулалтын системгүй, тоног төхөөрөмжүүд хуучирсан, хагалгааны ганцхан өрөөтэй учир яаралтай, төлөвлөгөөт хагалгаанууд хойшлогдох, хугацаа алдах зэрэг тохиолдол олон гардаг байлаа.

Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил удааширсан ч 2020 онд 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн 50 ортой эмнэлгийг, өнөөдөр 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа.

 

Ингэснээр иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг орон нутагтаа авахаас гадна үе солих болон хавдрын мэс засал зэргийг хийлгэхээр Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Нэгдсэн эмнэлэг агааржуулалтын нэгдсэн системтэй, нэгдсэн хагалгааны вакуумжуулсан өрөөнүүдтэй болсноор яаралтай болон төлөвлөгөөт хагалгаануудаа зэрэг хийж, эмнэлгийн үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, хүртээмж нэмэгдэж байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа эмнэлгийн удирдлага, хамт олон, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Морин сувд констракшн” компанид Ерөнхийлөгч ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн эмнэлэгт шаардлагатай компьютер томограф, ангиографын аппарат авах хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарна гэдгээ хэллээ.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1940 онд 15 ортойгоор “Докторын эмнэлэг” нэртэй байгуулагдсан түүхтэй. Өдгөө 447 ортой, 23 тасаг нэгж, 7 алба, 504 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Баян-Өлгий аймагт төр, хувийн хэвшлийн 130 эрүүл мэндийн байгууллагад 1,700 гаруй хүн ажилладаг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа1 цаг 59 минутын өмнөВиз гаргаж өгнө гэж залилсан этгээдэд таван жилийн хорих ял оноов2 цагийн өмнөШүгэл үлээгчийг 1 саяас 5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ2 цаг 2 минутын өмнөДээрэлхэлтийг зогсоох дэлхийн туршлага2 цаг 4 минутын өмнөБайнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд2 цаг 7 минутын өмнөKFC, Pizza hut-ын нэрийг ашиглан 302 иргэнээс 1,1 тэрбум төгрөг залилжээ2 цаг 51 минутын өмнөГ.Лувсанжамц: АН-ынхан чуулганы хуралдаандаа суухгүй байгаа нь залхуурал2 цаг 54 минутын өмнөГовь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна2 цаг 55 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа2 цаг 56 минутын өмнө“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна3 сар 24. 16:04Хавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ3 сар 24. 16:02Ж.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа3 сар 24. 16:01
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.