Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа


3-р сарын 20
11 цаг 56 минут

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор баригдаж буй 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилгын ажил дуусаж, комисс ажиллах бэлтгэл ажил хангаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус эмнэлгийн барилга нь зоорьтой таван давхар, тэнхлэгээрээ 48м x 16м хэмжээтэй бөгөөд гадна автомашины зогсоол, ногоон байгууламжийн хамт төлөвлөж гүйцэтгэсэн. Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.

Энэхүү 80 ортой шинэ барилга ашиглалтад орсноор жилд 3200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой болох юм. Барилгын ажлыг “Элбэггүн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно1 цаг 12 минутын өмнө“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 13 минутын өмнөМакро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа1 цаг 15 минутын өмнөНҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав1 цаг 17 минутын өмнөХууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно1 цаг 20 минутын өмнө"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"1 цаг 21 минутын өмнөМонгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа1 цаг 22 минутын өмнөСанхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ1 цаг 23 минутын өмнөАль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?1 цаг 24 минутын өмнөНийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа1 цаг 35 минутын өмнөСургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.