Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа


3-р сарын 18
18 цаг 01 минут

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа

“Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээх журам”-ын болзол хангасан шилдэг сонсогч, сурагчид шагналаа гардаж авлаа. 

“Шилдэг сонсогч”-оор:

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч Түмэндэмбэрэлийн Түвшинбат,
  • Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны сонсогч, дэд түрүүч Сайндаваагийн Дөлгөөн,
  • Үндэсний тагнуулын их сургуулийн Аюулгүй байдал судлалын бакалаврын хөтөлбөрийн 4 дүгээр ангийн сонсогч, түрүүч Бум-Очирын Пүрэвсүрэн,

“Шилдэг сурагч”-аар:

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч Ангарын Цагаадай нар шалгарлаа.

Сонсогч, сурагч нар сурлага хөдөлмөр, хариуцлага, сахилга бат, цэргийн албаны болон хувь хүний ёс зүй, төлөвшил зэргээрээ бусдыгаа манлайлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шилдгүүдэд шагналыг нь гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа1 цаг 41 минутын өмнөУБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо1 цаг 42 минутын өмнөНамын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг1 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав1 цаг 44 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 49 минутын өмнөМонгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ1 цаг 50 минутын өмнө2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 51 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана1 цаг 52 минутын өмнөХ.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе1 цаг 55 минутын өмнөБ.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий1 цаг 56 минутын өмнөАрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.