УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо


3-р сарын 18
18 цаг 00 минут

УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо

ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2026 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөнд Монгол Улсын Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцлоо.

Хуралдаанаас УБТЗ-аар 2026 онд тээвэрлэх ачааны хэмжээг өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөнөөр тохиролцсон хилийн боомтуудаар солилцох галт тэрэгний тоо хэмжээнд үндэслэн 2025 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/-ны гүйцэтгэлээс 1 сая тонноор нэмэгдүүлэхээр тохирлоо. Ингэхдээ импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг 7.2 хувиар нэмэгдүүлж, 2.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр болсон байна.

2026 онд УБТЗ-ын хилийн гарцуудаар нийтдээ 22.5 сая тонн гадаад худалдааны ачааг тээвэрлэхээр тохиролцлоо.

Энэхүү зөвлөгөөн нь “УБТЗ” ХНН-ийн бүс нутгийнхаа тээвэр, логистикт оролцох оролцоо улам бүр нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт бодит дэмжлэг үзүүлж байгааг харууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа1 цаг 38 минутын өмнөУБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо1 цаг 39 минутын өмнөНамын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг1 цаг 40 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав1 цаг 41 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ1 цаг 46 минутын өмнө2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 47 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана1 цаг 49 минутын өмнөХ.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе1 цаг 52 минутын өмнөБ.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий1 цаг 52 минутын өмнөАрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.