Х.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе


3-р сарын 18
17 цаг 47 минут

"Because I am a boy" 1,000 хөвгүүдийн чуулган Соёлын төв өргөөнд өнөөдөр болж байна. 

Энэхүү арга хэмжээ нь нийгэмд тогтсон "Эрэгтэй хүүхэд хатуу чанга байх ёстой" гэх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хөвгүүдийн сэтгэл зүйн боловсрол болон тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой аж. 

Чуулганы үеэр "Асуудлыг даван туулах нь" сэдэвт илтгэлийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэтулга танилцуулсан юм. 



Түүнээс тодруулахад "2025 онд хүүхэд хохирсон болон хүүхэд үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 17 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Эндээс юу харагдаж байна вэ гэвэл гэмт хэргийг хэсэг бүлэг хүүхэд үйлдэж байна. 

Гэмт хэргийн өсөлтөд хүн амын тоо ч тодорхой хувиар нөлөөлж байгаа. Тодруулбал 1990 онд 1,000 гаруй гэмт хэрэг гардаг байсан бол өнөөдөр жилд 40,000 орчим гэмт хэрэг үйлдэгдэж байна.

Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр хүүхдүүд нэг нэгнийгээ дээрэлхэж байгаа дүрс бичлэг цахим орчинд цацагдсан. Улмаар нэр бүхий найман хүүхдийг илрүүлэн шалгахад түүний ард нэлээд хэдэн хүүхэд байсан. 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байх эрсдэл ч бий. Иймд crime podcast зэрэг гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгийг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөе" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа1 цаг 26 минутын өмнөУБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо1 цаг 27 минутын өмнөНамын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг1 цаг 28 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав1 цаг 29 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ1 цаг 34 минутын өмнө2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 36 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана1 цаг 37 минутын өмнөХ.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе1 цаг 40 минутын өмнөБ.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий1 цаг 41 минутын өмнөАрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.