Б.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий


3-р сарын 18
17 цаг 46 минут

Газрын тосны зах зээлийн нөхцөл байдал, Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаарх танилцуулгыг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ) Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний хоёр сард харьцангуй тогтвортой, дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол АНУ, Израилиас Иранд явуулж буй цэрэг, дайны үйл ажиллагаатай холбоотойгоор энэ сарын эхнээс тогтмол өсөж Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 8-нд хамгийн өндөр буюу баррель нь 108.23 ам.долларт хүрч өссөн бол өчигдрийн байдлаар баррель нь 102.99 ам.доллар болоод байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дизелийн түлш 27 хоногийн нөөцтэй, АИ-92 40 хоногийн нөөцтэй, АИ-95 72 хоногийн нөөцтэй, онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй, шингэрүүлсэн шатдаг хий 35 хоногийн нөөцтэй байна. 

Өнгөрсөн долоо хоногт үнийн зөвлөл хуралдаж, гуравдугаар сард үнийг тогтвортой байлгах зөвлөмж гаргасан.

Мөн Стратегийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг эрчимжүүлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт Монголбанк болон арилжааны 17 банкны төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзсан. Манай яам энэ ондоо багтан 150,000 метр.куб багтаамжтай нефть бүтээгдэхүүн хадгалах сав барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр энэ ажил эрчимжинэ. Одоогоор 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үүнийг эрэмбэлээд бид Монголбанк болон арилжааны банкуудад хүргүүлнэ" гэлээ.

Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас "ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсын дотоодын зах зээл дэх шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөхөөр байна" гэж мэдэгдэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа1 цаг 23 минутын өмнөУБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо1 цаг 24 минутын өмнөНамын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг1 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав1 цаг 26 минутын өмнөТөрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв1 цаг 30 минутын өмнөМонгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ1 цаг 32 минутын өмнө2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд1 цаг 33 минутын өмнөШинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана1 цаг 34 минутын өмнөХ.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе1 цаг 37 минутын өмнөБ.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий1 цаг 38 минутын өмнөАрхив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.