Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна


3-р сарын 17
16 цаг 16 минут

Шар усны үер буух эрсдэлтэй байна”

Ус цаг уур судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байна. 

Энэ нь өмнөх 10 хоногоос 20 хувиар буурсан ба цасны дундаж зузаан нь 7 см, цасан дахь усны нөөц 10.5 шоо.км болжээ.

  • Халх, Ерөө, Хэрлэн, Шишхэд, Булган, Хараа, Увс нуур-Тэс гол, Улз гол-Хөх нуур, Онон голын сав газруудын 85-99 хувь, 
  • Хөвсгөл нуур-Эг, Сэлэнгэ мөрөн, Мэнэнгийн тал, Идэр, Үенч, Бодонч, Туул, Хар нуур-Ховд гол, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан гол, Орхон голын сав газруудын 45-75 хувь нь цастай байна. 

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ2 цаг 4 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо2 цаг 5 минутын өмнөШар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна2 цаг 6 минутын өмнөБогдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ2 цаг 7 минутын өмнөЭнэ сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна2 цаг 8 минутын өмнөС.Мөнхбат: Манай нийгэмд сул дорой эрчүүд олшроход гарах сөрөг үр дагавар нь олон бий. Тиймээс хөвгүүдээ аливааг даван туулах чадвартай өсгөх нь чухал2 цаг 9 минутын өмнөЗайсанд байрлах Богд уул сувиллыг зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах төв болгохоор шийджээ2 цаг 9 минутын өмнөЗасгийн газрын хамтралууд танхимаас гарах уу?2 цаг 10 минутын өмнөСүхбаатарын талбайд зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэлээ2 цаг 11 минутын өмнөЦахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг яллагдагчаар татжээ2 цаг 12 минутын өмнөХятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ3 сар 16. 21:46Н.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу3 сар 16. 21:45
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.