
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2026 оны 03-р сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Гуравдугаар сарын 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр,
- 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
- 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 18-нд нутгийн баруун хэсгээр,
- 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих