С.Мөнхбат: Манай нийгэмд сул дорой эрчүүд олшроход гарах сөрөг үр дагавар нь олон бий. Тиймээс хөвгүүдээ аливааг даван туулах чадвартай өсгөх нь чухал


3-р сарын 17
16 цаг 13 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн талаар хэлэлцсэн юм.

Тодруулбал

  • “Монгол эр хүний талаарх уламжлалт ойлголт, үнэ цэн”,
  • “Монгол эр хүний есөн эрдмийн тухай Чингис хааны айлдвар”,
  • “Эр хүний оролцоо-Аз жаргалтай гэр бүлийн үндэс”,
  • “Монгол эр хүн-Улс орны тулах багана-Гэр бүлийн түшиг”,
  • “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд”,
  • ”Эх орны дуудлага” сэдвээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, монголчууд эрэгтэй хүүхдээ эр зориг, эрдэм билиг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шударга, андгай тангарагтаа үнэнч байхыг сурган хүмүүжүүлж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “монгол эр хүн” хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ.

Өвгөд дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаа, алдар гавьяаг залгамжлан тив, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрчүүд, залуучууд, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэн, “Монгол цэрэг” хэмээх нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан олон мянган энхийг сахиулагчаар бахархаж байдгаа хэлэв.

зураг
 

Энэ үеэр Монгол Улсын аварга С.Мөнхбат "Ямар ч эмэгтэй хүн хамгийн хүчирхэг эр хүйстнийг л хажуудаа байлгахыг хүснэ. Бүхий л төрөл зүйлийн ан амьтан хүчирхэг эр хүйстэнд татагддаг. Тэр эр хүйстэн хүчирхэг байж төрөл зүйл нь амьд үлдэнэ.

Үүнтэй ижил сул дорой эрчүүд нийгэмд олшрох тусам манай нийгэмд олон тал дээр сөрөг үр дагавартай байдаг гэж бодож байна.

Тиймээс боловсролын систем, монгол хүнийг бэлтгэх аргыг өөрчлөхгүй бол өнөөдрийн бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд яаж хүчтэй монгол эр хүн цөөрч байгааг анзаарч буй.

Жишээлбэл Японд саяхан "Хүчтэй япон хүн" гэдэг хөтөлбөр зарлачихсан. Нийгэмд нь сул дорой эрчүүд бий болохоор үүнийг дагаад гарч байгаа сөрөг зүйлүүд бий болж байгааг анзаарч байна.

Манай нүүдэлчин соёлын нөлөөгөөр бусад орнуудтай харьцуулахад гайгүй байгаа боловч цаашид үүнээс урьдчилж сэргийлэх нь чухал юм. Манай улсын нийтлэг хүн ам Улаанбаатар хотод бий. Хотжилтыг дагаад эрчүүдийг сул дорой байлгах ахуйд аажмаар дасаж байгаа. 

Тиймээс эцэг, эхчүүд, аавууд бидний хувьд үр хүүхэд, хойч үедээ зөвхөн эд зүйлсээр дутаахгүй амьдруулахаас гадна илүү их эрсдэлийг даван туулах чадвартай хүн болгож өсгөх нь жинхэнэ хайр юм" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ2 цаг 7 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо2 цаг 8 минутын өмнөШар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна2 цаг 10 минутын өмнөБогдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ2 цаг 11 минутын өмнөЭнэ сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна2 цаг 12 минутын өмнөС.Мөнхбат: Манай нийгэмд сул дорой эрчүүд олшроход гарах сөрөг үр дагавар нь олон бий. Тиймээс хөвгүүдээ аливааг даван туулах чадвартай өсгөх нь чухал2 цаг 12 минутын өмнөЗайсанд байрлах Богд уул сувиллыг зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах төв болгохоор шийджээ2 цаг 13 минутын өмнөЗасгийн газрын хамтралууд танхимаас гарах уу?2 цаг 14 минутын өмнөСүхбаатарын талбайд зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэлээ2 цаг 15 минутын өмнөЦахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг яллагдагчаар татжээ2 цаг 15 минутын өмнөХятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ3 сар 16. 21:46Н.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу3 сар 16. 21:45
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.