Зайсанд байрлах Богд уул сувиллыг зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах төв болгохоор шийджээ


3-р сарын 17
16 цаг 12 минут

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Зайсангийн аманд байрлах "Богд уул" сувиллыг засварлаж зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах болон эх, нярайн сувилал байгуулах асуудал яригджээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Элэгний гэх Ж.Хатанбаатар нараас хурааж авсан “Богд уул” сувилал буюу хуучнаар сүрьеэгийн больницийн байрыг засварлаж, хоёр сувилал байгуулна.

Сүүлийн үед зөнөгрөл гэдэг өвчин айл болгоны хаалгыг тогших гээд байгаа том асуудал болчхоод байна. Нэг, хоёр нь өвдсөн нэгнээ асарч, тухайн айлын амьжиргаа дорддог асуудлыг шийдэж олон хүнд буян болмоор байна. Зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах сувилал байгуулна.

Хоёрт “Богд уул” сувиллын үүдний хашаа, навсгар байшинг худалдаж авах асуудлыг шийдэж, эх, нярайн сувилал байгуулна" хэмээв.

Харин түүний яриад буй эх, нярайн сэргээн засах, асаргааны төвийн барилгыг ₮16.8 тэрбумаар хоёр жилийн хугацаанд буюу 2026-2028 онд барих бол Богд уул сувиллын барилгын их засварыг нэг жилийн хугацаанд ₮2.8 тэрбумаар гүйцэтгэхээр нийслэлийн төсвийг баталжээ. Ингэснээр нийт 19.6 тэрбумаар уг хоёр сувиллыг байгуулахаар болж байна.

Нийслэлийн өмч хувьчлах комиссоос өнгөрсөн онд "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, "Богд уул" сувиллыг нийслэлийн өмчид буцаан авч байв.

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтсон тухай өнгөрсөн онд мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах сувиллыг нэмж байгуулахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ2 цаг 5 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо2 цаг 6 минутын өмнөШар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна2 цаг 7 минутын өмнөБогдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ2 цаг 8 минутын өмнөЭнэ сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна2 цаг 9 минутын өмнөС.Мөнхбат: Манай нийгэмд сул дорой эрчүүд олшроход гарах сөрөг үр дагавар нь олон бий. Тиймээс хөвгүүдээ аливааг даван туулах чадвартай өсгөх нь чухал2 цаг 10 минутын өмнөЗайсанд байрлах Богд уул сувиллыг зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах төв болгохоор шийджээ2 цаг 11 минутын өмнөЗасгийн газрын хамтралууд танхимаас гарах уу?2 цаг 11 минутын өмнөСүхбаатарын талбайд зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэлээ2 цаг 12 минутын өмнөЦахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг яллагдагчаар татжээ2 цаг 13 минутын өмнөХятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ3 сар 16. 21:46Н.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу3 сар 16. 21:45
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.