Сүхбаатарын талбайд зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэлээ


3-р сарын 17
16 цаг 11 минут

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Энэхүү өдөрлөгөөр Зэвсэгт хүчний шинэчлэл, хүчин чадлыг илтгэх зэвсэглэл, цэргийн техник, тусгай зориулалтын автомашин болон орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг олон нийтэд анх удаа ийм өргөн хүрээнд дэлгэн үзүүлж буйгаар онцлогтой. 

Ингэснээр иргэд, залуу хойч үеийнхэн эх орныхоо батлан хамгаалах чадавхтай биечлэн танилцаж, техник хэрэгслийг ойроос үзэж сонирхох боломжтой болж байна. 

Зөвхөн үзэсгэлэн гараад зогсохгүй, Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд

  • Архивын лавлагаа гаргах, цэргийн үүрэгтний бүртгэл хийх;
  • Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үзлэг, зөвлөгөө;
  • ҮБХИС-ийн элсэлтийн мэдээлэл, Монгол цэргийн музейн ховор үзмэрүүд;
  • “Соёмбо” сонины тусгай дугаар болон салбарын бодлогын танилцуулга зэрэг төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм. 

Нээлттэй хаалганы өдөрлөг гуравдугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ2 цаг 7 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо2 цаг 8 минутын өмнөШар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна2 цаг 9 минутын өмнөБогдхан ууланд газар олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ2 цаг 10 минутын өмнөЭнэ сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна2 цаг 11 минутын өмнөС.Мөнхбат: Манай нийгэмд сул дорой эрчүүд олшроход гарах сөрөг үр дагавар нь олон бий. Тиймээс хөвгүүдээ аливааг даван туулах чадвартай өсгөх нь чухал2 цаг 12 минутын өмнөЗайсанд байрлах Богд уул сувиллыг зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах төв болгохоор шийджээ2 цаг 13 минутын өмнөЗасгийн газрын хамтралууд танхимаас гарах уу?2 цаг 13 минутын өмнөСүхбаатарын талбайд зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэлээ2 цаг 14 минутын өмнөЦахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг яллагдагчаар татжээ2 цаг 15 минутын өмнөХятадын төрийн өмчит компанийн төлөөллүүдэд Хүннү хот болон хог, лаг шатаах үйлдвэрийн төслөө танилцуулжээ3 сар 16. 21:46Н.Номтойбаяр: Н.Учрал УИХ-ын дарга юм уу эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй юм уу3 сар 16. 21:45
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.