Шатрын жендэрийн тэгш байдлын индексээр Монгол тэргүүллээ


3-р сарын 13
15 цаг 22 минут

Олон улсын шатрын холбооноос шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлыг хэмжих зорилготой Gender Equality in Chess Index (GECI)-ийн шинэ тайланг танилцуулжээ.

 Энэхүү индекс нь дэлхийн шатрын холбоодын дунд жендэрийн тэгш байдлын түвшинг 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд оролцоо (participation), амжилт (performance), ахиц (progress) гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр тооцоолдог. 

Судалгааны дүнгээр Олон улсын шатрын холбоонд бүртгэлтэй 119 гишүүн орноос Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр дэлхийд тэргүүлжээ.

Монголын ФИДЕ рейтингтэй идэвхтэй шатарчдын бараг 40 хувь нь эмэгтэй байгаа юм. Энэ нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт аж. Индексийг Монгол Улс 89.26 оноогоор тэргүүлж, Шри Ланка 86.99, Уганда 84.62 оноотой удаалав. Тэгвэл АНЭУ 77 дугаар байраас 73 байраар урагшилж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн том өсөлт байлаа. Мөн Мальдив 50 байраар урагшилж, 13-р байрт орсон байна. Тайлангаас харахад дундаж оноо бүс нутаг бүрд өссөн үзүүлэлттэй гарсан бөгөөд Африк 67.6 оноогоор тэргүүлж, Ази 64.5, Америк 63.1, Европ 56.7 удааллаа. Хятад, Туркменистан, Тринидад ба Тобаго зэрэг 17 холбоо анх удаа чансаанд оржээ.   

ФИДЕ-гийн Эмэгтэйчүүдийн комиссын дарга Анастасия Сорокина “2026 оны чансаанд бидний харж буй сайжруулалт бол хүчтэй дохио боловч бидний ажил дуусаагүй байна” хэмээн ярьсан байна. GECI индексийг ФИДЕ дэлхий даяарх шатрын холбоодод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хөгжлийн зорилт тодорхойлох статистик хэрэгсэл болгон ашиглаж байна. Шатрын спортод эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн ч дэлхийн хэмжээнд эмэгтэй тоглогчдын тоо нийт шатарчдын дунд харьцангуй бага хэвээр байгаа бөгөөд ФИДЕ энэ зөрүүг багасгах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.