АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно


3-р сарын 12
17 цаг 11 минут

Монгол Улс АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд тохионо.

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Нямдоо, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц нар хоёр улс дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт 1987 оны нэгдүгээр сарын 27-нд гарын үсэг зурж, албан ёсоор дипломат харилцаа тогтоожээ. Улмаар 1988 оны 4-р сарын 17-нд Улаанбаатар хотод АНУ-ын ЭСЯ-ыг, 1989 оны 3-р сард Вашингтон хотноо Монгол Улсын ЭСЯ-ыг албан ёсоор нээж хоёр талын харилцаа идэвжсэн түүхтэй.

 

Энэхүү ойг угтаж, хоёр талын стратегийн гуравдагч хөршийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлэхийг зорьж байгаа талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзах үеэрээ ярилцсан юм. Тэрбээр сайд эдийн засгийн гол салбаруудын төлөв байдал, макро эдийн засгийн үзүүлэлт, эдийн засгийн тогтвортой өсөлт, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд Засгийн газраас баримталж буй чиглэл, хэрэгжүүлж буй ажлыг танилцуулсныг ЭЗХЯ мэдээлэв. 

Түүнчлэн эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэх, эдийн засгийн суурь дэд бүтцийг тэлэхээр хэрэгжүүлж буй ажил, хамтын ажиллагааны боломж, Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулж, энэ салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Хойд Америкийн бүс нутагтай хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол, эрчимжүүлсэн мал аж ахуй, махны салбарын хөгжлийн чиг хандлагын талаар дурджээ.  

Талууд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын нийтийн усан хангамжийг нэмэх төслийг дүгнэн ярилцаад гурав дахь компакт гэрээ байгуулах боломжийн талаар хэлэлцсэн байна. Мөн иргэний нисэх, сэргээгдэх эрчим хүчний тодорхой асуудлаар санал солилцож чухал ашигт малтмал, хиймэл оюун, цэвэр эрчим хүчний чиглэлийн хамтын ажиллагааны асуудлыг ярилцлаа. 

АНУ-ын 2023 оны судалгаагаар 50 мянга орчим хүн монгол гаралтай хэмээсний 30 мянга нь “монгол” гэж бүртгүүлсэн бөгөөд тэдний 75 хувь нь Монголд төрөөд АНУ-д цагаачилсан гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно1 цаг 36 минутын өмнөЦахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ1 цаг 37 минутын өмнөХаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ1 цаг 39 минутын өмнөОюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов1 цаг 41 минутын өмнөЗэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ1 цаг 42 минутын өмнө"Авлигын хэрэгтэн Ж.Мөнхбат, 60 тэрбумын Ц.Сандуй нарыг МАН буцааж авчирч. 6 их наядаар төрийг худалдаж авахад нь намын даргадаа зөвлөх гэж байгаа юм уу"3 цаг 1 минутын өмнөЭнэ жил 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 цаг 3 минутын өмнө"Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харууллаа"3 цаг 4 минутын өмнө"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"3 цаг 6 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ3 цаг 11 минутын өмнөХувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.