"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"


3-р сарын 12
15 цаг 41 минут

Хүүхэд хамгааллын тухай хууль бодит байдал дээр хэрэгжихгүй байна | МОНГОЛ  ТВ

Цахим орчинд хүүхдүүд нэгнийхээ бие махбодод халдах, доромжлох, заналхийлэх, хүчирхийлэл үйлдэж байгаа бичлэг цацагдах, бусдын зураг, бичлэгийг нийгмийн сүлжээнд байрлуулах зэрэг асуудал гарч байгаатай холбоотой Хүний Эрхийн Үндэсний Комисс/ХЭҮК/-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Сүүлийн өдрүүдэд болсон дээрэлхэлттэй холбоотой үйл явдлууд маш ноцтой хүүхдийн эрхийн зөрчил учир зүгээр үлдээж болохгүй. Шалгах ажиллагаа явуулж байгаа гэв. 

Доорх статистикуудаас хүүхдийг нэгдүгээр тавьж хамгаалж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулах ёстой гэдгийг ХЭҮК-оос онцоллоо.

  • Бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүүхдийн тоо сүүлийн 4 жилд тогтмол өссөөр 2021 онд 278 байсан тоо 2025 онд 436 болжээ. 
  • Хүүхдийн амиа хорлолт 2021 онд 62, 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд 62 бүртгэгдсэн байна. 
  • Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 2021 онд 83, 2024 онд 111 болж өсжээ. 
  • Гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүдийн тоо 2021 онд 550 байсан бол 2024 онд 997 болж өссөн байна. 

Өнгөрсөн долоо хоногт болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар тус зөвлөлийн гишүүн болгон өөрийн салбартаа хүүхэд хамгааллын бодлогоо баталж эрчимжүүлэх, хяналт тавих, зардлыг нь шийдэх буюу хуульд заасан хэмжээний зардлыг хүүхэд хамгааллын бодлогодоо зарцуулах, үүнд Сангийн яаманд зардлын ангиллыг нь гаргаж өгөх тухай шийдвэр гаргажээ.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан "Хүүхэд хамгаалалтай холбоотой асуудалд бага дээр нь хариу арга хэмжээ авч шударгаар шийдэх, үр дүн гаргадаг болох хэрэгтэй байна. Хүүхдүүд өөрсдөө сошиал орчинд "бидний гаргасан гомдлыг шийдэхгүй байна. Арга хэмжээ авч хохирлыг барагдуулдаггүй" гэж ярьж байна. Иймд үүнийг үр дүнтэй болгох хэрэгтэй. Бага гэлтгүй ач холбогдол өгч асуудлыг нь шийдэж өгдөг байхгүй бол даамжирсаар улам хэрцгий балмад болж байна" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно10 минут 11 секундын өмнөЦахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ11 минут 46 секундын өмнөХаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ13 минут 32 секундын өмнөОюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов15 минут 13 секундын өмнөЗэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ16 минут 36 секундын өмнө"Авлигын хэрэгтэн Ж.Мөнхбат, 60 тэрбумын Ц.Сандуй нарыг МАН буцааж авчирч. 6 их наядаар төрийг худалдаж авахад нь намын даргадаа зөвлөх гэж байгаа юм уу"1 цаг 36 минутын өмнөЭнэ жил 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна1 цаг 38 минутын өмнө"Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харууллаа"1 цаг 39 минутын өмнө"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"1 цаг 41 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ1 цаг 46 минутын өмнөХувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.