Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ээлжит уулзалт, хэлэлцүүлэг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр болж, хуулийн төслийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцлээ.
Уг Ажлын хэсэгт Монголын хөрөнгийн бирж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагууд, мөн актуарч, холбогдох судлаач ажилласан юм.
Уулзалт, хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн ахлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Дэлхийн улс орнуудын тэтгэврийн тогтолцоо”, тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналын талаар”, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах зөвлөх А.Нинжин “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулах боломжууд” сэдвээр мэдээлэл өгсөн.
Ажлын хэсгийн гишүүд Хуулийн төсөлд Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэн, саналаа илэрхийллээ.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам



Сэтгэгдэл бичих