“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов


3-р сарын 11
12 цаг 51 минут

“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцовМонгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чоль-той уулзаж, хоёр улсын санхүү, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцэж, тус төвийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг эрчимжүүлэхээр талууд тохиролцлоо. Уг төслийг БНСУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яам 2025 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мөн БНСУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Со Жон Хуа-тай уулзаж, “Хавдар судлалын үндэсний төв-2” төслийн санхүүжилт, хэрэгжилтийн төлөвлөгөө болон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бусад төслийн явцын талаар ярилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Одоогийн байдлаар БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад “Солонго-1”, “Солонго-2” хорооллын нийт 5,002 айлын орон сууц, мөн Баянголын аманд 2,007 айлын орон сууц барих төслүүд хэрэгжиж байна. Эдгээр төслийн эхний ээлжийн барилгуудыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна

Түүнчлэн Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Байгаль орчны төв лабораторийн чадавхыг сайжруулах төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ1 цаг 30 минутын өмнө“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов1 цаг 31 минутын өмнө"Наурызын баяр" энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно1 цаг 31 минутын өмнөГадаадын 5856 иргэнд виз шинээр олгожээ1 цаг 32 минутын өмнөАНУ-ын арми THAAD системээ Ойрх Дорнод руу шилжүүлэх болсон тухай мэдээ Сөүлийн эрх баригчдын сэтгэлийг түгшээв1 цаг 33 минутын өмнө"Хавар ядрах нь бие махбодь дасан зохицож буй хэвийн процесс"1 цаг 35 минутын өмнөНийслэлээс энэ онд дараах таван байршилд авто замыг засаж шинэчилнэ2 цаг 9 минутын өмнөНүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна2 цаг 12 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг дэмжих саналыг олон нийтээс авна2 цаг 13 минутын өмнөАрхангай аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 55 минутын өмнөАутизмтай иргэдийн тусгай хуультай болох өргөдөл санаачилжээ3 цаг 22 минутын өмнө"FOODEX JAPAN 2026" ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСААС 8 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА3 сар 10. 15:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.