
Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны хоёрдугаар сард олгосон виз, оршин суух эрхийн нэгдсэн мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд визний зөвшөөрөл болон зохих ангиллыг олгосон байна. Аяллын цахим визийг 24 улсын 2224 иргэнд тус газраас олгожээ. Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 776 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Гадаадын иргэнд олгох виз сунгалт болон оршин суух эрхийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл 37.3 хувь, виз олголт 35.3 хувиар буурч гадаадын иргэнд олгосон оршин суух зөвшөөрөл 12.1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 31.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар 136 улсын 32 мянга гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
| Оршин суух хэлбэр | Тоо | Хувь (%) |
| Хөрөнгө оруулалт | 5649 | 17.24 % |
| Хөдөлмөр эрхлэх | 15294 | 46.66 % |
| Суралцах | 5237 | 15.98 % |
| Гэр бүлийн | 3079 | 9.39 % |
| Цагаачлах | 1756 | 5.36 % |
| Хувийн бусад | 1080 | 3.30 % |
| Шашны | 132 | 0.40 % |

Сэтгэгдэл бичих