Аутизмтай иргэдийн тусгай хуультай болох өргөдөл санаачилжээ


3-р сарын 11
11 цаг 00 минут

Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан хууль одоогоор байхгүй байгаа юм. Үүний улмаас аутизмтай иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт болон насанд хүрэх шилжилтийн үед бодлогын орхигдолд өртөх, төрийн байгууллагуудын уялдаа сул байх нөхцөл байдал түгээмэл байгаа аж.

Иймд иргэн Ц.Мөнх-Эрдэнэ Аутизмтай иргэдийн тусгай хууль санаачлах тухай өргөдлийг иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг “D.parliament”-д  гаргажээ. Одоогоор тус өргөдөлд 7119 иргэн гарын үсэг зураад байна. Энэ сарын 23-ны өдрийн 13:46 минут хүртэл тус өргөдөлд иргэдээс санал авах аж.

Уг өргөдлийг санаачилсан иргэн Ц.Мөнх-Эрдэнэ "Олон улсад, тухайлбал Их Британи, Хойд Ирланд зэрэг улс аутизмтай иргэдийн тухай тусгай хууль баталж, төрийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосноор аутизмтай иргэдийн амьдралын чанар, нийгмийн оролцоог бодитоор сайжруулсан сайн туршлага бий. Иймд Монгол Улсад аутизмтай хүүхэд болон насанд хүрэгчдийг хамарсан, салбар хоорондын уялдааг хангасан, хүүхдээс насанд хүрэгч рүү шилжих дэмжлэгийг баталгаажуулсан “Аутизмтай иргэдийн тухай тусгай хууль” санаачлан боловсруулах шаардлагатай" гэжээ.

Тус өргөдлийн холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=6bdd784b-6f0f-4b96-a089-827c7b0b1462

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ32 минут 3 секундын өмнө“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов32 минут 45 секундын өмнө"Наурызын баяр" энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд болно33 минут 26 секундын өмнөГадаадын 5856 иргэнд виз шинээр олгожээ34 минут 6 секундын өмнөАНУ-ын арми THAAD системээ Ойрх Дорнод руу шилжүүлэх болсон тухай мэдээ Сөүлийн эрх баригчдын сэтгэлийг түгшээв35 минут 29 секундын өмнө"Хавар ядрах нь бие махбодь дасан зохицож буй хэвийн процесс"36 минут 57 секундын өмнөНийслэлээс энэ онд дараах таван байршилд авто замыг засаж шинэчилнэ1 цаг 12 минутын өмнөНүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна1 цаг 15 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг дэмжих саналыг олон нийтээс авна1 цаг 16 минутын өмнөАрхангай аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна1 цаг 58 минутын өмнөАутизмтай иргэдийн тусгай хуультай болох өргөдөл санаачилжээ2 цаг 24 минутын өмнө"FOODEX JAPAN 2026" ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛСААС 8 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА3 сар 10. 15:14
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.