Нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилжээ. Гэхдээ маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоог өөрчлөөгүй байна.
Нийтийн тээврийн бодлогын газраас нийтийн тээврийн чиглэл, нэршлийг төлөвлөхдөө хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо гэх мэт олон чиглэлээр судалдаг. Дээрх судалгаанд үндэслэн дараах 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг иргэдэд ойлгомжтой, нэг стандарт мөрдүүлэхээр өөрчилжээ.
Өөрчлөлтийг өнөөдрөөс эхлэн мөрдөнө. Зөвхөн чиглэлийн өмнөх үсэг өөрчлөгдсөн гэв. Жишээ нь: Ү:12 байсан бол Ч:12 болжээ. Чиглэлтэй холбоотой мэдээллийг 70044040 дугаараас авч болно.

Сэтгэгдэл бичих