Ардчилсан намын шинэ томилгоо


3-р сарын 9
16 цаг 33 минут

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Бөхчулууны Энхболд томилогдлоо.

Бөхчулууны Энхболд нь улс төр судлаач мэргэжилтэй. МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн магистр, АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийн магистр, Сингапурын Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн магистр зэрэгтэй. 

Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан.


Ардчилсан Намын даргын шийдвэрээр Олон нийттэй харилцах бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Болдбаатарын Батболд томилогдлоо.

Болдбаатарын Батболд  нь News.mn, "Маршал Инк бүтээлч" агентлагийн захирлаар ажиллаж ирсэн. Хэвлэл мэдээлэл, медиа, контент үйлдвэрлэлийн салбарт болон брэндийн стратеги, олон нийтийн сурталчилгааны чиглэлээр ажилласан туршлагатай. Их Британийн Лондон хотын Худалдааны сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн гэв.

 

Ардчилсан Намын “Намын байгуулалтын бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга”-аар Лувсандоржийн Эрдэнэбулган томилогдлоо.

Лувсандоржийн Эрдэнэбулган нь Газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй.  ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр бакалавр, Австрали улсын Флиндерсийн их сургуульд Байгаль орчны менежментээр магистрын зэрэг тус, тус хамгаалсан. Япон Улсын “Нагояа”-гийн их сургуулийн докторант.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Улс төрийн ажилтан, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн, Усны нөөцийн хэлтсийн дарга, ТЗУГ-ын дарга, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Дэлхийн банканд зөвлөх, Францын Espelia компанид зөвлөхөөр тус тус ажиллаж байсан гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ1 цаг 47 минутын өмнө11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ1 цаг 54 минутын өмнөГадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв эсэхийг хэлэлцэж байна1 цаг 54 минутын өмнөАрдчилсан намын шинэ томилгоо1 цаг 55 минутын өмнөБ.Баярмаа: Дөрвөн жирэмсэн эх тутмын нэг нь сэтгэл гутралд өртөж байна1 цаг 56 минутын өмнө"Улаанбаатар хотын иргэд 2026 оны өвлийн улиралд дүүжин тээврээр зорчиж эхэлнэ"1 цаг 58 минутын өмнө2026 оны эхний хоёр сард суудлын машины импорт өмнөх жилийн мөн үеэс 54 хувиар буурав1 цаг 59 минутын өмнөМонголд олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно1 цаг 59 минутын өмнөМонгол Улс шиг ядуу орон Африкт ч байхгүй2 цагийн өмнөТангаргаасаа няцаж, ёс зүйгүй авирлан, чуулганы хуралдаанд тасалдаг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа2 цаг 2 минутын өмнөКОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 6. 17:53Монгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ3 сар 6. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.