Тангаргаасаа няцаж, ёс зүйгүй авирлан, чуулганы хуралдаанд тасалдаг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа


3-р сарын 9
16 цаг 26 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа.

Хуулийн төсөлд:

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна, 
  • УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатай бөгөөд ирц, санал хураалтад хангалттай оролцоогүй бол эргүүлэн татах үндэслэл болно хэмээн тусгажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.

 
 
 

Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг  хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно.

УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.

Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзсэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Энэ сарын 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ1 цаг 40 минутын өмнө11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өнөөдрөөс эхлэн өөрчилжээ1 цаг 47 минутын өмнөГадаадын банкийг Монголд оруулж ирэх нь зөв эсэхийг хэлэлцэж байна1 цаг 47 минутын өмнөАрдчилсан намын шинэ томилгоо1 цаг 48 минутын өмнөБ.Баярмаа: Дөрвөн жирэмсэн эх тутмын нэг нь сэтгэл гутралд өртөж байна1 цаг 50 минутын өмнө"Улаанбаатар хотын иргэд 2026 оны өвлийн улиралд дүүжин тээврээр зорчиж эхэлнэ"1 цаг 51 минутын өмнө2026 оны эхний хоёр сард суудлын машины импорт өмнөх жилийн мөн үеэс 54 хувиар буурав1 цаг 52 минутын өмнөМонголд олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно1 цаг 52 минутын өмнөМонгол Улс шиг ядуу орон Африкт ч байхгүй1 цаг 53 минутын өмнөТангаргаасаа няцаж, ёс зүйгүй авирлан, чуулганы хуралдаанд тасалдаг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа1 цаг 55 минутын өмнөКОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 6. 17:53Монгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ3 сар 6. 14:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.